Францын хамгийн алдартай газруудын нэг нь Луврын музей билээ. Лувр гэдэг нь “Чонын ой” (Luparia, Louүerie) гэсэн үг бөгөөд энд Францын хаадуудын ангийн шилтгээн байрладаг байжээ. Тавдугаар Карл Парисыг хотын дүр төрхөнд оруулж тэндээ өөртөө зориулан хуучин ордны өмнө талд дахин шилтгээн бариулсан байна.
Showing posts with label О.Удвал. Show all posts
Showing posts with label О.Удвал. Show all posts
Saturday, May 8, 2010
Луврын музей
Францын хамгийн алдартай газруудын нэг нь Луврын музей билээ. Лувр гэдэг нь “Чонын ой” (Luparia, Louүerie) гэсэн үг бөгөөд энд Францын хаадуудын ангийн шилтгээн байрладаг байжээ. Тавдугаар Карл Парисыг хотын дүр төрхөнд оруулж тэндээ өөртөө зориулан хуучин ордны өмнө талд дахин шилтгээн бариулсан байна.Дэлхийн хосгүй гайхамшгуудын нэг бүтсэн түүхээс
Дэлхийн долоон гайхамшгийн нэг Эйфелийн цамхгийг Францийн хөрөнгөтний хувьсгалын 100 жилийн ойд зориулан 1887-1889 онд Парис хотноо Сена мөрний хөвөөн дээр бүтээжээ. Уран барилгач Густаф Эйфелийн пирамид хэлбэрийн аварга том төмөр цамхаг босгох санаа тухайн үед биелшгүй мэт санагдаж байсан биз ээ.Египетийн Гиз дэх 146 метр өндөр пирамид, 159 метр өндөр Кельний сүм, 175 метр өндөр Вашингтон дахь дурсгалын хөшөө тэр үед өндрөөрөө дэлхийд тэргүүлж байсан ч тэднээс хол давсан 324 метрийн өндөр цамхаг барих ажил цөөнгүй саадтай учирсан гэдэг.
Хүүхдээ өвдсөн үед хэрэгжүүлэх зарчим
Хүүхэд маш амархан өвддөг. Халуурч, ханиалган, ядарч сульдаж, хоолондоо дургүй болно. Бид энэ нөхцөлд юу хийхээ сайн мэддэг, үүнийгээ ч хийдэг. Харин арга тасарсан үедээ л эмчид ханддаг. Тэгээд ихэнхдээ баахан эм аваад хүрээд ирдэг. Эм бол хүүхдүүдийн маань бяцхан биеийг эдгээх тустай аргуудын нэг мөн. Тийм боловч эмний үйлчилгээг бүрэн ашиглахын тулд хэрхэн зөв хэрэглэхээ мартаж болохгүй. Бидний анхааралгүй гаргасан өчүүхэн алдаанаас болоод эмчилгээ оройтож эсвэл үр дүнгүй болно. Иймд эмийг хэрхэн зөв хэрэглэхээ мэддэг байхад илүүдэхгүй.Та баяжиж чадах уу?
Эерэг хариу бүртээ нэг оноо ав.
1. Та цээжээр сайн бодож чадах уу?
2. Хэмнэлттэй байж чадах уу?
3. Өдрийн хуваарьтай юу?
4. Мэргэжилээ зөв сонгосондоо итгэлтэй юү?
5. Өөрийн бизнесээ нээх хүсэлтэй юү?
6. Хүмүүсийг удирдаж чадах уу?
7. Та өөрийгөө хэзээ ч зөвтгөдөггүй.
8. Та өөрийгөө сурталчилж чадна.
9. Танд ховор эд зүйлс таалагддаг уу?
10. Бутархай мөнгө цуглуулдаг уу?
11. Аз ирнэ гэж итгэдэг үү?
12. Сая долларыг зарцуулж чадах уу?
10-12 оноо. Танд баян хүний сэтгэмж байна. Яарагтун.
6-9 оноо. Та мөнгөтэй байж чаддаг хүн. Амьдралд чинь мөнгө дутагдахгүй. Гэхдээ саятан болох нь юу л бол.
0-5 оноо. Яахав, их мөнгөний бараа харагдахгүй байх бололтой. Үүнийг үл зөвшөөрч буй бол өөрийн үзэл бодлоо яаралтай солих хэрэгтэй.
“Windows 7” үйлдлийн системийн тухай 7 зүйл
“Windows Vista”-г эс тооцвол бүрэн утгаараа олны хэрэгцээг хангаж чадсан “Windows XP” үйлдлийн систем гарснаас хойш найман жилийн дараа програм хангамжийн салбарт манлайлагч “Microsoft” корпораци шинэ үйлдлийн системээ гаргаж байна. 2009 оны аравдугаар сарын 22-нд худалдаанд гарсан “Windows 7” үйлдлийн систем нь ашиглахад энгийн, хялбар, мэдрэгчтэй дэлгэцтэй компьютерт суулгаж, хэрэглээг хялбаршуулах боломжтойгоос гадна сүлжээнд холбогддог компьютерт суулгахад ихээхэн тохиромжтой гэдгээрээ олны анхаарлыг татаж буй. Ингээд “Windows 7” үйлдлийн системтэй холбоотой хамгийн энгийн хэрнээ чухал долоон зүйлийн талаар товчхон хүргэе.Интернэтээр хэрхэн мэдлэгээ дээшлүүлэх вэ?
Интернэт хөгжөөд интернэтээс олдохгүй зүйл гэж байхгүй болжээ. Гэхдээ зөв, богино хугацаанд өөрийн хүссэн зүйлээ олж авах зарим аргыг залуучууд төдийлөн сайн мэддэггүй. Үнэхээр зөв газраас мэдээллээ хайвал ямар ч зарлагагүйгээр богино хугацаанд мэдээлэл олох боломжтой юм.Тэгвэл дараах хэдэн байдлаар та мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.
“Robot Land” удахгүй олныг алмайруулах гэнэ

Техник технологи өндөр төвшинд хөгжиж буй өнөө үед нэлээд олон тохиолдолд хүний хийх ажлыг робот орлох болсон билээ. Тэгвэл хүний оюун ухаан, ур чадвараар бүтсэн роботуудын цогцолбор гэж болох “Robot Land”-ыг өдгөө Өмнөд Солонгосын Инчён хотод барьж байна. 600 сая ам.доллараар төсөвлөгдсөн роботын ертөнц нь Робот усан парк, Робот тулааны цэнгэлдэх, Робот цэцгэн арал, Роботын музей, Робот хөгжүүлэх төв зэргийг багтаасан бүхэл бүтэн шинэ ертөнц байх бөгөөд яг л харь гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх гэнэ. “Robot Land” эхний байдлаар 2012 онд нээлтээ хийх ба 2013 оны сүүлчээр бүрэн хэмжээгээр ашиглалтад орох ажээ.
Хайртай нохойгоо усанд оруулахад хүндрэлтэй байна уу
Гэрийн тэжээвэр нохдыг усанд оруулж, угааж цэвэрлэнэ гэдэг амаргүй ажил гэдгийг нохойнд хайртай, гэртээ нохой тэжээдэг хүн бүр мэднэ. Гасалж, хуцаж, хамаг ус энд тэндгүй цацаж орхидог ч тэднийг зайлшгүй угааж цэвэрлэх ёстой. Энэ хүндрэлийг олж харсан шинийг санаачлагчид нохдод, тэдний эздэд зориулж, хэн хэнд нь амар хялбар байх шинэ технологи нэвтрүүлсэн байна. Canine Shower Stall хэмээн нэрлэсэн энэхүү жижиг хайрцаг таны өмнөөс үнэнч анд болсон хайртай нохойг чинь угааж, цэвэрлээд өгнө. 80 см өндөр угаалгын хайрцаг нь 16 ширхэг усан шүршүүртэй, дотоод хоёр хажуу талдаа оосортой бөгөөд дээд тагны хэсгийг хуванцар материалаар хийсэн учир ус хайрцгаас хальж, гадуур урсана гэх аюулгүй юм. Мөн усны цорготой холбох бөгөөд ус зайлуулах хоолойны тусламжтай бохир усаа төвөггүй гарах боломжтой ажээ. 90 кг хүртэл жинтэй нохдыг угаах хүчин чадалтай Canine Shower Stall 1250 ам.долларын үнэтэй гэнэ.
“Mongolian Death Worms
“Sci-Fi” телевизийн суваг “Монголын олгой хорхой” нэртэй нэгэн уран зөгнөлт киног гаргах гэнэ. 2009 онд ийм нэртэй шинжлэх ухааны баримтат киног бүтээж байсан ба түүнээс сэдэвлэн олны анхаарлыг татсан зөгнөлт кино бүтээгджээ. Хэсэг эрдэмтэд Монголын цөлөөс олгой хорхой олж судалгаанд ашиглах зорилгоор Америкт авчрах ба улмаар хорхой алдагдаж генд нь өөрчлөлт орон аварга махчин араатан болж хувирна. Замдаа таарсан болгоныг идэх аймшигт хорхойг харуулсан энэхүү киног “Sci Fi” телевизийн 2.2 сая үзэгч үзэх нь бололтой. Уг киноны гол дүрд Sean Patrick Flanery тоглох ба тэрбээр анх 1992 онд залуу Индиан Жонесын дүрд тоглож олны танил болжээ. Мөн энэ жилийн аравдугаар сард нээлтээ хийх “Хөрөө 7” аймшгийн кинонд тоглох ажээ.
Кофе таны дайсан уу, нөхөр үү
Өнөөдөр кофе хэрэглэх талаар хүмүүс хамгийн эсрэг тэсрэг ойлголттой явдаг. Нэг хэсэг нь түүнийг онцгой хор хөнөөлтэй гэж үздэг бол харин нөгөө хэсэг нь ашиг тустайг нь гайхан магтдаг. Хэнийх нь зөв юм бол? Энэн асуудлыг хөндөөд үзье!
Wednesday, May 5, 2010
Хуягт техникийн амьд түүх
Дэлхийд танкийн хэд хэдэн музей байгаа ч Москвагаас 64 км-ын зайтай Кубинка суурин дахь музей шиг хамгийн байн цуглуулгатай нь үгүй. Тэндээс домогт Т-34, хүчирхэг “Барс” танкуудаас гадна дэлхийн цорын ганц болох немцийн супер хүнд танк “Маус”-ийг үзэж болно. Мөн орчин үеийн хуягт техник ч бий.Цэргийн түүхийн музей байгуулагдсан нь Зөвлөлт оросын танкийн цэргийн үүсэл хөгжлөөс үүдэлтэй. Тийм техникийг бүтээхэд туршилтын бааз хэрэгтэй.
Дэлхий нарнаас холдсоноор улирал солигддог гэдэг- худлаа
Дэлхийн нарыг тойрсон тойрог замын хэмжээний өөрчлөлт дэлхийн агаарын хэмд төдийлөн нөлөө үзүүлдэггүй. Учир нь дэлхийн хөдөлгөөн нь тэнхлэгийн байрлалаас хамаардаг. Энгийн мөртлөө ойлгоход бас хэцүү эд юм.Тооллын систем
Тоог дүрсэлж бичих бөгөөд тоон дээр үйлдэл хийх дүрмүүдийн системийг тооллын систем гэдэг.
0,1,2,3,. . . ,9 гэсэн арван цифрээр аравтын,
0 ба 1 –ээр хоёртын
0,1,2,. . . ,7 (найман)-ээр наймтын
0,1,2,3,. . . ,9, A, B, C, D, E, F(арван зургаан) –ээр арван зургаатын тооллын системийн тоо бичигдэнэ.
Тоо ямар тооллын системд бичигдсэн байгааг хоёртын тооны төгсгөлд B(binary- хоёрт) үсэг, арван зургаатын тооны эхэнд H(hexa-арван зургаат) үсэг, наймтын тооны эхэнд O(octal- наймт) үсэг бичнэ. Харин аравтын тоог ердийн бичдэг шигээ бичнэ.
WindowsXP-гийн нууцлаг хэрэглээнүүд
Бидний мэддэггүй нилээд олон XP-н хэрэглүүр, хэрэглээнүүд нуугдаж байдаг гэнэ шүү. Зарим хэрэглээнүүд нь хуучин Windows-н хувилбарт дагалдаж ирсэн эсвэл шинэ технологийн ард үлдсэн гэх шалтгаануудаас Document бус хэлбэрээр оршдог байна. Эдгээрийн зарим нь таньд үнэхээр хэрэгтэй туслалцаа үзүүлэхүйц файлууд байх боломжтой. Та эдгээрийг гаргаж ирэхийн тулд Start товчноос Run сонголт дээр доорх үгнүүдийг copy, paste хийхэд л хангалттай.
‘charmap’ – Windows тэмдэгтийн газрын зураг гэж нэрлэж болно. Эндээс та ховор байдаг тэмдэгтүүдийг харах боломжтой. ‘eudcedit’ – Өөрийн тэмдэгтүүдийг бий болгох эсвэл тэдгээрийг тохируулах ‘perfmon’ – Олон талт системийн дэлгэе эндээс та компьютерийнхаа талаарх бүхнийг мэдэж авах бололцоотой. ‘progman’ – Хуучин Windows 3.1-ийн програм зохицуулагч энэ нь SP2 гарч ирснээр устгагдсан. ‘rasphone’ – phonebook–д алсаас орохdial-up сүлжээг зохицуулахад хэрэглэгддэг.'telnet’ - Хуучны компьютераас компьютер гэсэн алсын харилцааны систем‘winchat’ – Интернэтээр дамжуулан мессеж солилцох хэрэглүүр
Эдгээр үгийг Run хэсэгт хуулахдаа хашилт буюу тэмдэгтгүйгээр хуулах шаардлагатай болохыг сануулъя.
Эдгээр нь таны сонирхолыг татахуйц байна гэдэгт итгэлтэй байна. Туршаад үзээрэй магадгүй та хайж байсан зүйлээ олох ч юм билүү.
Эдгээр нь таны сонирхолыг татахуйц байна гэдэгт итгэлтэй байна. Туршаад үзээрэй магадгүй та хайж байсан зүйлээ олох ч юм билүү.
Диваажингийн зун
-Ганцхан зоосоор шүү. Юуг ч ганцхан зоосоор худалдана гэнэ
-Цаадах чинь галзуурчихаж
-Галзуурах ч энүүхэнд ээ. Үхэх нь дөхөөд урьдийн нүглээ цайруулж байгаа нь тэр. Тэглээ гээд ямар нимгэрэх биш дээ
-Манууст л зол завшаантай хэрэг боллоо. Сав суулгаа бүгдийг нь аваарай. Сезам сезам баялаг нээгд. Бас дахиад сезам сезам…
-Цаадах чинь галзуурчихаж
-Галзуурах ч энүүхэнд ээ. Үхэх нь дөхөөд урьдийн нүглээ цайруулж байгаа нь тэр. Тэглээ гээд ямар нимгэрэх биш дээ
-Манууст л зол завшаантай хэрэг боллоо. Сав суулгаа бүгдийг нь аваарай. Сезам сезам баялаг нээгд. Бас дахиад сезам сезам…
Monday, November 30, 2009
Дэлхийн хамгийн алдартай 10 фото зураг
1. Афганистан охин [1984]


Уг зургыг National Geographic-ийн фото зурагчин Steve McCurry авчээ. Зураг дээрх охины нэр Sharbat Gula, дүрвэгсдийн зуслан дахь нэгэн сургуулийн сурагч аж. Уг охин зургаа авхуулж байхдаа ойролцоогоор 12 настай байсан гэдэг.
Фото зурагчин: Steve McCurry
Sunday, November 29, 2009
Мэнгэгүй болж болох уу ?
Энэ нь ихэвчлэн 12-16 хүртэлх өсвөр насныхны өсөлт хөгжилттэй хамааралтай байдаг. Мэнгэ эхэлж ургахдаа хавтгай байдаг байна. Их хэмжээний нөсөө толбоны хувьд бүрмөсөн арилгах боломжгүй байдаг. Энэ нь орчин үед хүмүүсийн санааг маш ихээр зовоож буй юм. Харин зарим тохиолдолд мэнгэ өөрөө бүдгэрч болох талтай ч энэ нь ховорхон тохиолддог.
Нэгэнт бий болсон мэнгийг үндсээр нь арилгана гэдэг бол бараг бүтэхгүй зүйл. Гэхдээ мэнгэ нь зохисон хүн гэж байдаг.
Бага хэмжээний мэнгийг лазераар арилгахаас гадна мэс заслын аргаар арилгаж болдог. Хэрвээ та мэнгэнээсээ салахыг хүсвэл эмчийн заавар зөвлөгөөг авах хэрэгтэй
Насны хямрал хаалга үүдийг чинь хэдийд тогшдог вэ
- Би их хөгширчээ,
- Үрчлээс их болчихлоо,
- Цагаан үс гарч эхэллээ,
- Таргалаад байна,
- Харвин унжих боллоо...
Хэрэв та дээрх үгнүүдийг долоо хоногт нэгээс дээш удаа хэлдэг бол насны хямралын үе хаалга үүдийг чинь тогшиж байгаа хэрэг.
- Үрчлээс их болчихлоо,
- Цагаан үс гарч эхэллээ,
- Таргалаад байна,
- Харвин унжих боллоо...
Хэрэв та дээрх үгнүүдийг долоо хоногт нэгээс дээш удаа хэлдэг бол насны хямралын үе хаалга үүдийг чинь тогшиж байгаа хэрэг.
Сайхан хоол идэх сайхан
Нэг. Эр хүнд хэт амархан дасдаг, юу юуны духанд хүрэлгүй суух хурим хийх талаар яриад эхэлдэг бол ямарч эр хүн зугтаана. Хоёр. Зарим эмэгтэйчүүд эр хүнийг хайртай эсэхийг нь шалгаж байна гээд залхаадаг. Ийм эмэгтэйгээс эрчүүд мөн л даажиж зугтаадаг. Гурав. Хэрэв хэн нэгэн эр хүнийг түүнээс илүү яваа бусад эрчүүдтэй нь байнга харьцуулж ярьдаг бол танд нөхөр олдохгүй. Дөрөв. Эр хүнийг хатуу чанга гараар барьдаг, чөлөөт цагаа зөвхөн өөртэйгээ хамт өнгөрөөхийг шаарддаг, бас байнга харддаг эмэгтэйчүүд гол төлөв нөхөргүй үлддэг. Тав. Эр хүнийг огт хүндэлдэггүй. Дуртай цагтаа ирчихээд дургүйгээ хүрэхээр яваад өгдөг эрчүүдэд таалагддаггүй. Зургаа. Мэдээж эмэгтэй хүн сээтэгнүүр, бага зэрэг хөнгөн явдалтай, шалиг зантай бол хэн ч танд дурлахгүй. Долоо. Арван хуруу тэгш, төгс төгөлдөр эр хүнийг хүлээх нь хүүхнүүдийн нөхөрт гарахгүй оройтох нэг үндсэн шалтгаан болдог. Найм. Зарим хүүхнүүд ирээдүйн эр нөхрийнхөө нас, өндөр, жин, царайны төрх, ашиг орлого, дадал зуршлыг нь хүртэл нарийн тооцоолдог учир нөхөр олдохгүй уддаг. Ес. Заяаны хань зам дээр зогсож байдаг гэх мэтийн дэмий сул ярианд итгэж үнэмшсэнээс нөхөрт гарахгүй оройтох бас нэг шалтгаан болдог. Арав. Санамсаргүй учрал, аз далласан захидал, чин сэтгэлийн илгээмж зэргийг хүлээх юмуу, хувь зохиолдоо амьдралаа даатгавал нөхөрт мөд гарахгүй. Арван нэг. Хорвоо дээр арван хуруу тэгш хүн гэж хаана ч байхгүй. Хэрэв царай төрх, бие хаа сайтай, хөрөнгө чинээтэй, зан ааш эелдэг сайхан эр хүн тааралдах юм бол тэр заавал эхнэртэй байж таарна. Арван хоёр. Хэрэв дээрх шаардлагыг хангасан хэрнээ үнэхээр эхнэргүй бол тийм хүнийг хүмүүс гомосекс гэж харддаг. Хэрэв үүнд итгэх юм бол эмэгтэй хүний сэтгэлд хэр баргийн хүн таалагддаггүй. Арван гурав. Өөрийнхөө сул муу талыг байнга мэдэрч түүндээ гутарч байдаг эмэгтэй нөхөрт гардаггүй. Арван дөрөв. Эмэгтэй хүн хэзээ ч эр хүнд хандаж хайр сэтгэлээ илэрхийлж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй эмэгтэй нөхөргүй үлдэх нэг шалтгаан болдог. Арван тав. Нийгмийн идэвхтэй зүтгэлтэн юмуу, ямар нэг намын гишүүн, улс төр, олон нийтийн ажлаар хөөцөлддөг эмэгтэйчүүд нөхөрт гарах тухайд мөрөөдөх ч хэрэггүй.
Гоонь эрчүүд гэр орныхоо тохь тух, орчин нөхцөлд ихээхэн анхаарал тавьдаг нь амьдрал дээр нэгэнт нотлогджээ. Тэд хүний сэтгэл татах аятайхан загварын тавилгыг сонгодог гэнэ. Энэ бүхнээс таашаал авснаар гоонь эрчүүд сэтгэлээрээ хөгширдөггүй болох нь нотлогдсон. Гоонь хүмүүсийн хувьд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай гэр орноо өөрт таалагдсанаар тохижуулах нь олон талын эерэг нөлөөтэй байдаг ажээ.
- Гоонь эрийн гэр лүүгээ яарах ганц шалтгаан нь өөрт нь таалагдсан ахуй орчин нь юм.
- Гоонь эрийн гэрт ирсэн зочид тэдний амьдрал ахуйд нь нөлөөлж зөв сонголт хийхэд нь тусалдаг.
- Гоонь эрийн талаар бусдад төрсөн янз бүрийн сэтгэгдлийг гэр орон, ахуй амьдрал нь цайруулдаг болохыг эрдэмтэд нотолжээ.
Ганц, бие хүн сэтгэл санаагаар өөдрөг байх нь чухал!
Эрчүүдийн хувьд авах ганц чанар нь бардсан ихэмсэг зан юм. Гэвч тэд ханьдаа хаягдах юм уу, нас барахад ямар ч арчаагүй өрөвдмөөр байдалд ордог. Ийм зовлонгийн аль нэгийг нь үзсэн хүний сэтгэл санаа тань ямар байх вэ? Эрчүүд сэтгэл санаагаа засах гэж архи хүртэл уудаг. Ингэснээр архичин болохгүй гэсэн баталгаа байхгүй. Хэн ч өөрийгөө архичин болсон гэж боддоггүй. Зовлонгоо мартах гэж шалиг завхай амьдралаар явбал бүр ч хэцүүднэ.
Хамгийн зөв алхам бол ажлаа сайн хийх юм. Ажилдаа зүрх сэтгэлээ өгч таашаал авч амьдарч болно. Ямар нэг юмнаас таашаал авч байгаа бол сэтгэл санаа харьцангуй тогтворжиж ирдэг. Гэхдээ хааяа салхинд гарч зугаацан сэтгэл санаагаа сэргээж явах хэрэгтэй. Харин хэт зугаа цэнгэлд автах хэрэггүй. Сэтгэл санаагаар ямагт өөдрөг бай. Энэ нь ганц бие хүмүүсийг хөгшрүүлэхгүй байх цорын ганц арга юм.
Ганц, бие хүн эрүүл мэнддээ өөрөө анхаарах нь чухал!
Ганц бие хүмүүсийг тохиолдлын хавьтлаас хол хөндий яв гэх нь мэдээж утгагүй. Гэхдээ харилцагч эмэгтэйдээ хичнээн итгэдэг байсан ч бэлгэвч хэрэглээрэй. Бэлгэвчтэй хавьтсан байлаа ч дараа нь заавал бэлэг эрхтнээ угаах хэрэгтэй. Энэ нь бэлэг эрхтнээс элдэв үнэр танар гарах, нөгөө талаар нян бактери үржихээс сэргийлэхэд тустай.
Хэрэв та бүсгүй хүн сард хэдэн хүнтэй унтсан ч бай заавал мазокын шинжилгээ өгч сураарай. Ямар нэг өвчин авсан байлаа гэхэд бэлгийн замын өвчин эхний үедээ бүрэн эмчлэгддэг гэдгийг санахад илүүдэхгүй.
Ер нь л ганц бие хүмүүс биеийн эсэргүүцэл сайжруулах эм бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг заавал авч хэрэглээрэй. Энэ нь амархан ханиад хүрэх, хатгаа тусах, зүрх бөөр чинь өвдөхөөс сэргийлэх болно. Ганц бие хүмүүс гол төлөв гомдомтгой тунимхай байдаг. Тэгвэл хэн нэгнийг анхаарал тавьсангүй гэж гомдоллохынхоо оронд өөрөө өөрийгөө асарч, тогтмол цагт хоол ундаа идэж уун, сайтар амарч байх хэрэгтэй
Subscribe to:
Posts (Atom)