Saturday, May 8, 2010

Луврын музей

Францын хамгийн алдартай газруудын нэг нь Луврын музей билээ. Лувр гэдэг нь “Чонын ой” (Luparia, Louүerie) гэсэн үг бөгөөд энд Францын хаадуудын ангийн шилтгээн байрладаг байжээ. Тавдугаар Карл Парисыг хотын дүр төрхөнд оруулж тэндээ өөртөө зориулан хуучин ордны өмнө талд дахин шилтгээн бариулсан байна.

Дэлхийн хосгүй гайхамшгуудын нэг бүтсэн түүхээс

Дэлхийн долоон гайхамшгийн нэг Эйфелийн  цамхгийг Францийн хөрөнгөтний хувьсгалын 100 жилийн ойд зориулан 1887-1889 онд Парис хотноо Сена мөрний хөвөөн дээр бүтээжээ. Уран барилгач Густаф Эйфелийн пирамид хэлбэрийн аварга том төмөр цамхаг босгох санаа тухайн үед биелшгүй мэт санагдаж байсан биз ээ.
Египетийн Гиз дэх 146 метр өндөр пирамид, 159 метр өндөр Кельний сүм, 175 метр өндөр Вашингтон дахь дурсгалын хөшөө тэр үед өндрөөрөө дэлхийд тэргүүлж байсан ч тэднээс хол давсан 324 метрийн өндөр цамхаг барих ажил цөөнгүй саадтай учирсан гэдэг.

Хүүхдээ өвдсөн үед хэрэгжүүлэх зарчим

Хүүхэд маш амархан өвддөг. Халуурч, ханиалган, ядарч сульдаж, хоолондоо дургүй болно. Бид энэ нөхцөлд юу хийхээ сайн мэддэг, үүнийгээ ч хийдэг. Харин арга тасарсан үедээ л эмчид ханддаг. Тэгээд ихэнхдээ баахан эм аваад хүрээд ирдэг. Эм бол хүүхдүүдийн маань бяцхан биеийг эдгээх тустай аргуудын нэг мөн. Тийм боловч эмний үйлчилгээг бүрэн ашиглахын тулд хэрхэн зөв хэрэглэхээ мартаж болохгүй. Бидний анхааралгүй гаргасан өчүүхэн алдаанаас болоод эмчилгээ оройтож эсвэл үр дүнгүй болно. Иймд эмийг хэрхэн зөв хэрэглэхээ мэддэг байхад илүүдэхгүй.