Monday, November 30, 2009

Дэлхийн хамгийн алдартай 10 фото зураг

1. Афганистан охин [1984]




Уг зургыг  National Geographic-ийн фото зурагчин Steve McCurry авчээ. Зураг дээрх охины нэр Sharbat Gula, дүрвэгсдийн зуслан дахь нэгэн сургуулийн сурагч аж. Уг охин зургаа авхуулж байхдаа ойролцоогоор 12 настай байсан гэдэг.
Фото зурагчин: Steve McCurry

Sunday, November 29, 2009

Мэнгэгүй болж болох уу ?

Мэнгэ эхэлж бий болохдоо хүний нүдэнд үл үзэгдэм жижигхэн байдаг. Харин аажимдаа мэнгэ тодордог.

Энэ нь ихэвчлэн 12-16 хүртэлх өсвөр насныхны өсөлт хөгжилттэй хамааралтай байдаг. Мэнгэ эхэлж ургахдаа хавтгай байдаг байна. Их хэмжээний нөсөө толбоны хувьд бүрмөсөн арилгах боломжгүй байдаг. Энэ нь орчин үед хүмүүсийн санааг маш ихээр зовоож буй юм. Харин зарим тохиолдолд мэнгэ өөрөө бүдгэрч болох талтай ч энэ нь ховорхон тохиолддог.

Нэгэнт бий болсон мэнгийг үндсээр нь арилгана гэдэг бол бараг бүтэхгүй зүйл. Гэхдээ мэнгэ нь зохисон хүн гэж байдаг.

Бага хэмжээний мэнгийг лазераар арилгахаас гадна мэс заслын аргаар арилгаж болдог. Хэрвээ та мэнгэнээсээ салахыг хүсвэл эмчийн заавар зөвлөгөөг авах хэрэгтэй

Насны хямрал хаалга үүдийг чинь хэдийд тогшдог вэ

- Би их хөгширчээ,
- Үрчлээс их болчихлоо,
- Цагаан үс гарч эхэллээ,
- Таргалаад байна,
- Харвин унжих боллоо...

Хэрэв та дээрх үгнүүдийг долоо хоногт нэгээс дээш удаа хэлдэг бол насны хямралын үе хаалга үүдийг чинь тогшиж байгаа хэрэг.

Сайхан хоол идэх сайхан


Тансаг ресторанд орж үнэтэй хоол авж идсэнээс эхнэрээрээ сайхан хоол хийлгээд ч юм уу эр нөхөр, үр хүүхэддээ амтат хоол хийж өгөөд халуун ам бүлээрээ ширээгээ тойроод сууж байвал сайхан шүү дээ. Ямар ч үнэтэй сайхан ресторан хажууд нь юу ч биш санагдах биз ээ. Тэгвэл сайн эзэгтэй нартаа зориулж чинжүүтэй үхрийн махны гуляшийг хэрхэн бэлтгэх талаар зөвлөе.

Нэг. Эр хүнд хэт амархан дасдаг, юу юуны духанд хүрэлгүй суух хурим хийх талаар яриад эхэлдэг бол ямарч эр хүн зугтаана. Хоёр. Зарим эмэгтэйчүүд эр хүнийг хайртай эсэхийг нь шалгаж байна гээд залхаадаг. Ийм эмэгтэйгээс эрчүүд мөн л даажиж зугтаадаг. Гурав. Хэрэв хэн нэгэн эр хүнийг түүнээс илүү яваа бусад эрчүүдтэй нь байнга харьцуулж ярьдаг бол танд нөхөр олдохгүй. Дөрөв. Эр хүнийг хатуу чанга гараар барьдаг, чөлөөт цагаа зөвхөн өөртэйгээ хамт өнгөрөөхийг шаарддаг, бас байнга харддаг эмэгтэйчүүд гол төлөв нөхөргүй үлддэг. Тав. Эр хүнийг огт хүндэлдэггүй. Дуртай цагтаа ирчихээд дургүйгээ хүрэхээр яваад өгдөг эрчүүдэд таалагддаггүй. Зургаа. Мэдээж эмэгтэй хүн сээтэгнүүр, бага зэрэг хөнгөн явдалтай, шалиг зантай бол хэн ч танд дурлахгүй. Долоо. Арван хуруу тэгш, төгс төгөлдөр эр хүнийг хүлээх нь хүүхнүүдийн нөхөрт гарахгүй оройтох нэг үндсэн шалтгаан болдог. Найм. Зарим хүүхнүүд ирээдүйн эр нөхрийнхөө нас, өндөр, жин, царайны төрх, ашиг орлого, дадал зуршлыг нь хүртэл нарийн тооцоолдог учир нөхөр олдохгүй уддаг. Ес. Заяаны хань зам дээр зогсож байдаг гэх мэтийн дэмий сул ярианд итгэж үнэмшсэнээс нөхөрт гарахгүй оройтох бас нэг шалтгаан болдог. Арав. Санамсаргүй учрал, аз далласан захидал, чин сэтгэлийн илгээмж зэргийг хүлээх юмуу, хувь зохиолдоо амьдралаа даатгавал нөхөрт мөд гарахгүй. Арван нэг. Хорвоо дээр арван хуруу тэгш хүн гэж хаана ч байхгүй. Хэрэв царай төрх, бие хаа сайтай, хөрөнгө чинээтэй, зан ааш эелдэг сайхан эр хүн тааралдах юм бол тэр заавал эхнэртэй байж таарна. Арван хоёр. Хэрэв дээрх шаардлагыг хангасан хэрнээ үнэхээр эхнэргүй бол тийм хүнийг хүмүүс гомосекс гэж харддаг. Хэрэв үүнд итгэх юм бол эмэгтэй хүний сэтгэлд хэр баргийн хүн таалагддаггүй. Арван гурав. Өөрийнхөө сул муу талыг байнга мэдэрч түүндээ гутарч байдаг эмэгтэй нөхөрт гардаггүй. Арван дөрөв. Эмэгтэй хүн хэзээ ч эр хүнд хандаж хайр сэтгэлээ илэрхийлж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй эмэгтэй нөхөргүй үлдэх нэг шалтгаан болдог. Арван тав. Нийгмийн идэвхтэй зүтгэлтэн юмуу, ямар нэг намын гишүүн, улс төр, олон нийтийн ажлаар хөөцөлддөг эмэгтэйчүүд нөхөрт гарах тухайд мөрөөдөх ч хэрэггүй.

Ганц бие хүний гэр орон, тохь тух
Гоонь эрчүүд гэр орныхоо тохь тух, орчин нөхцөлд ихээхэн анхаарал тавьдаг нь амьдрал дээр нэгэнт нотлогджээ. Тэд хүний сэтгэл татах аятайхан загварын тавилгыг сонгодог гэнэ. Энэ бүхнээс таашаал авснаар гоонь эрчүүд сэтгэлээрээ хөгширдөггүй болох нь нотлогдсон. Гоонь хүмүүсийн хувьд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай гэр орноо өөрт таалагдсанаар тохижуулах нь олон талын эерэг нөлөөтэй байдаг ажээ.
- Гоонь эрийн гэр лүүгээ яарах ганц шалтгаан нь өөрт нь таалагдсан ахуй орчин нь юм.
- Гоонь эрийн гэрт ирсэн зочид тэдний амьдрал ахуйд нь нөлөөлж зөв сонголт хийхэд нь тусалдаг.
- Гоонь эрийн талаар бусдад төрсөн янз бүрийн сэтгэгдлийг гэр орон, ахуй амьдрал нь цайруулдаг болохыг эрдэмтэд нотолжээ.

Ганц, бие хүн сэтгэл санаагаар өөдрөг байх нь чухал!
Эрчүүдийн хувьд авах ганц чанар нь бардсан ихэмсэг зан юм. Гэвч тэд ханьдаа хаягдах юм уу, нас барахад ямар ч арчаагүй өрөвдмөөр байдалд ордог. Ийм зовлонгийн аль нэгийг нь үзсэн хүний сэтгэл санаа тань ямар байх вэ? Эрчүүд сэтгэл санаагаа засах гэж архи хүртэл уудаг. Ингэснээр архичин болохгүй гэсэн баталгаа байхгүй. Хэн ч өөрийгөө архичин болсон гэж боддоггүй. Зовлонгоо мартах гэж шалиг завхай амьдралаар явбал бүр ч хэцүүднэ.

Хамгийн зөв алхам бол ажлаа сайн хийх юм. Ажилдаа зүрх сэтгэлээ өгч таашаал авч амьдарч болно. Ямар нэг юмнаас таашаал авч байгаа бол сэтгэл санаа харьцангуй тогтворжиж ирдэг. Гэхдээ хааяа салхинд гарч зугаацан сэтгэл санаагаа сэргээж явах хэрэгтэй. Харин хэт зугаа цэнгэлд автах хэрэггүй. Сэтгэл санаагаар ямагт өөдрөг бай. Энэ нь ганц бие хүмүүсийг хөгшрүүлэхгүй байх цорын ганц арга юм.

Ганц, бие хүн эрүүл мэнддээ өөрөө анхаарах нь чухал!
Ганц бие хүмүүсийг тохиолдлын хавьтлаас хол хөндий яв гэх нь мэдээж утгагүй. Гэхдээ харилцагч эмэгтэйдээ хичнээн итгэдэг байсан ч бэлгэвч хэрэглээрэй. Бэлгэвчтэй хавьтсан байлаа ч дараа нь заавал бэлэг эрхтнээ угаах хэрэгтэй. Энэ нь бэлэг эрхтнээс элдэв үнэр танар гарах, нөгөө талаар нян бактери үржихээс сэргийлэхэд тустай.

Хэрэв та бүсгүй хүн сард хэдэн хүнтэй унтсан ч бай заавал мазокын шинжилгээ өгч сураарай. Ямар нэг өвчин авсан байлаа гэхэд бэлгийн замын өвчин эхний үедээ бүрэн эмчлэгддэг гэдгийг санахад илүүдэхгүй.

Ер нь л ганц бие хүмүүс биеийн эсэргүүцэл сайжруулах эм бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг заавал авч хэрэглээрэй. Энэ нь амархан ханиад хүрэх, хатгаа тусах, зүрх бөөр чинь өвдөхөөс сэргийлэх болно. Ганц бие хүмүүс гол төлөв гомдомтгой тунимхай байдаг. Тэгвэл хэн нэгнийг анхаарал тавьсангүй гэж гомдоллохынхоо оронд өөрөө өөрийгөө асарч, тогтмол цагт хоол ундаа идэж уун, сайтар амарч байх хэрэгтэй

Эмэгтэй хүний нөхөрт гардаггүй 15 шалтгаан


Нэг. Эр хүнд хэт амархан дасдаг, юу юуны духанд хүрэлгүй суух хурим хийх талаар яриад эхэлдэг бол ямарч эр хүн зугтаана.

Тэнцвэргүй гэр бүл гэдэг тэнцвэргүй хувь тавилaн мөн үү?


Насны хувьд ихээхэн зөрөөтэй гэр бүлийг тэнцвэргүй гэр бүл гэдэг. Монголчуудын хувьд гэр бүл болох эр эм хоёрын насны зөрөөний дээд хязгаарыг маш тодорхой зааж өгсөн байдаг.

Өглөө үдээс мэргэн

Үүр цайхыг харж бай.
-Нар мандахаас өмнө босч сур.
-Өглөөг өөдрөг сайхан угтах хэрэгтэй.
-Өдөрт заавал дугхийх нь цагаа олсон амралт болдог.
-Өдөрт ганц удаа ч болов цэцэг хар.
-Цэцэг цоморлигоо дэлгэхийг харах нь хүний сэтгэлийг ариусгадаг.
-Цэлмэг тэнгэр, тэнгис далай, цас, ус, ой модыг сэтгэлдээ тольдон харахыг хичээгээрэй.
-Сайхан хөгжим сонсож, сайн уран зураг харж сэтгэлийн таашаал авч сур.
-Нэгэнт эхэлсэн ажлыг заавал дуусгаж бай.
-Орой үдшийн цагаар мөнгө санхүү, гачигдал зовлон бүү ярь.
-Санхүүгийн талаар аливаа шийдвэр ч бүү гарга.
-Аливаа асуудлыг шийдэхдээ өглөө болохыг хүлээ.
-Толгой сэргэг, уур бухимдалгүй байх үедээ хамгийн чухал зүйлээ ярьж бай.
"Өглөө үдшээс мэргэн" гэж үг байдгийг бүү март.

Тавантолгойн эзэн далдуур шийдэгдэж эхэлсэн бололтой

Тавантолгойн эзэн далдуур шийдэгдэж эхэлсэн бололтой
Тун удахгүй Тавантолгойн хувь заяа шийдэгдэнэ. Энэ ордыг эзэмшихийн төлөө гадаад, дотоодын нэр бүхий олон компани саналаа ирүүлсээр байна. Харин "тулаан"-д хэн ялах бол гэдэг асуулт хүчтэй тавигдаж эхэллээ.

Дайснаасаа өшөөгөө авмаар байна уу

Хүүхнүүд эр нөхөртөө хууртагдаж, итгэл хайраа харамгүй өгсөн найз нар ч урвах үе гардаг. Ийм үед дотор бачимдаж, тэднээс хариугаа авах, тэднийг чадах хүсэл туйлын ихээр төрдөг. Өшөөгөө л авч байвал яасан ч яахав гэж бодогдох мөч бишгүй л тохиолддог.

Сайдын мэргэ төлөгт итгэхээ больё

Бидний айдас нэгээр нэмэгдэв. "Өвчин зовлон үрээс минь хол яваасай" хэмээн сэтгэлдээ залбирдаг ээжүүд зүрхэндээ шаналантай алхах нь. Энхрий үрийнх нь эрүүл мэндээр Монголын төр тэр дундаа Эрүүл мэндийн яам дэнчин тавихаар шийдэж.

Ойтой хүүхдийн сэтгэхүйд огцом өөрчлөлт явагддаг

Эх болох гэж байгаа залуу бүсгүй жирэмсний явцдаа хэвлий дэх хүүхэдтэйгээ ярих, хөгжим сонсох, өөрөө тайван байх, элдэв хорт зуршлаа орхих хэрэгтэй. Эхийнх нь хөх сүүтэй, хүүхэд өвдөж зовохгүй л бол эцэг эхчүүд нялх үр хүүхэддээ төдийлөн анхаардаггүй бий. Ийнхүү хэнэггүй байдлаар өсгөчихөөд дараа нь томорсны дараа л ааш авирынх нь сайн мууг ярин гайхширцгаадаг.

Харин хүүхэд нэг ойтойгоосоо эхлэн огцом өөрчлөлт явагдах суурь үндэс тавигддаг байна. Энэ насанд хүүхэд хэвтээ байдлаас гарч юм, юмыг сонирхож эхэлдэг. Гэнэт хөдөлгөөнд орсон хүүхэд томчуулыг ч сандрал, хүндрэлд оруулдаг. Судлаачид үүнийг "ойтой хүүхдийн хямрал" гэж нэрлэсэн байна.

Хямрал юунаас үүсдэг вэ?
- Хүүхэд аливаа зүйлийг яагаад хориглоод байгааг ойлгохгүй тул уйлж бахирах, шалан дээр өнхрөх, хөлөө дэвслэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлдэг.
- Хүүхэд орчин тойрондоо бага багаар дасаж эхлэх үе.
- Тэрээр эхээсээ тустай байж ч болох юм гэдгийг ойлгож эхлэнэ.
- Үүнээс улбаалж тэр эхээсээ алхам ч холдохыг хүсдэггүй. Ээж нь алга болохоос айж байгаа нь тэр.
- Үл танигдах, нууцлаг орчин түүнд айдас төрүүлнэ.
- Хүүхдийн ааш зангийн янз бүрийн хувирал, хоолоо идэхгүй байх, зүгээр байж байгаад уйлах зэрэг нь таалагдашгүй орчинтой (ээж нь орж гарах, таних танихгүй хүмүүс орж ирэх, гэр бүл дэх янз бүрийн уур амьсгал гэх мэт) холбоотой юм.

Эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
Таны үүрэг бол хүүхдийн хувьд хүнд хэцүү, шилжилтийн энэ үеийг даван туулахад нь түүнд туслахад оршино. Мөн биеэ даах чадварыг нь хөгжүүлэх, дэмжихэд чиглэгдэнэ.

- Хүүхдэд бүгдийг зөвшөөрөх "дураар нь дургиулж" болохгүйг түүнд мэдрүүлнэ. Энэ насанд тэр "болохгүй" гэдэг үгний утга учрыг таньж мэдэх нь чухал. Жишээ нь чүдэнз, асаагуур оролдох, зурах, плитка асаах гэх мэтийн зүйлд хатуу хориг байх ёстой.

- Нөгөө талаар алхам тутамд нь хориг бүү тавь. Хүүхэд идэвхтэй байх орон зайтай байх шаардлагатай. Хориглох зүйлийн учрыг тайлбарлаж таниулбал хүүхэд ойлгодог.

- Хүүхдэд тусгайд нь шүүгээ, шкаф гаргаж өг. Тэр өөрийнхөө тоглоомыг хурааж сурна. Тоглоомоо эвдэлбэл бүү загна. Танин мэдэхүйн процесс явж байгаа нь тэр.

- Ойтой хүүхдийг удаан хугацаагаар орхиж явахгүй байхыг эхчүүдэд зөвлөе. Хүүхэд хэн нэгэнтэй үлдсэн байлаа ч түүний хувьд ээж нь хамгаас чухал. Учир нь хүүхдийн сэтгэхүйд "ээж хаашаа ч юм алга болж мэдэх юм" гэсэн битүү айдас, түгшүүр төрөх болно.

- Хүүхэд уйлагнаж, зөрүүдэлж эхэлбэл яг өөрийнхөөрөө байлгах гэсний хэрэггүй. Анхаарлыг нь өөр юманд төвлөрүүлэх, түр зуур сатааруулахыг оролдсон нь дээр.

Мөнгө дагаж мөнгө ирдэг, мөнгө тогтоох энгийн аргууд

Хүн төрөлхтний үүх түүхээс үзэхэд аль ч үед тэр мөнгө нь шийдвэрлэх үүрэг рольтой байжээ. Цаасан мөнгө гараагүй байх үед алт, мөнгө зэрэг нь валютын (хөрвөх) үүрэг гүйцэтгэдэг байжээ.

Мөнгө олох хэцүү, үрэх амархан ч гэдэг.
- Хэрэв та олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй, мөнгөнд хайш яайш ханддаг бол танд хэзээ ч мөнгө тогтохгүй.
- Ер нь баяжих анхны алхам мөнгөнд хандах хандлагаас ихээхэн хамаардаг байна. Жишээ нь та мөнгөтэй болмогцоо яаран үрэх гэсний хэрэггүй. Мөнгөө түрийвчиндээ ганц хоног боловч хадгалж сур.
- Учир нь мөнгө үрэхгүй 1-2 өдөр тэсч чадвал аажимдаа мөнгөө тогтоодог болно.
- Мөнгө дагаж мөнгө ирдэг нь үнэний хувьтай.
- Гэртээ 10-20 мэтийн бутархай мөнгийг хадгалдаг савтай бай.
- Жижиг сажиг дэвсгэрүүд хаа ч юм үнгэж үрчийгдсэн байдлаар орхигддог тул мөнгөнд гамтай хандах хандлагыг орхидуулдаг учраас тэр.
- Азын гэх авч, үрж болдоггүй бэлэг дэмбэрэлийн мөнгө байлгах сайн.
- Гэр орондоо зоосон мөнгө өлгөж унжуул.
- Фэншуйгийн зан үйлийг ч дагаж болно.
- Болж өгвөл хүнээс мөнгө бүү зээл.
- Ямар ч хүн мөнгөндөө харам байдаг тул зээлж буй мөнгийг дагаж таагүй энерги ялгардаг.
- Бага хэмжээний мөнгөөр хүний гарыг цайлгаж бай.
- Энэ нь эерэг, мөнгө орж ирэх энергийг авчирдаг байна.
- Хэт үрэлгэн хэт харамч хандлагын аль нь мөнгөнд тустай биш.
- Гар татан хямд зүйл авах нь эзэндээ мөнгөнд ч хохиролтой.
- Харамч хүн хоёр дахин төлдөг гэсэн үг бий.
- Таалагдсан бүхнээ бодлогогүй авах нь бүр ч гамшигтай.
- Тодорхой хэмжээгээр бусдад туслахаас бүү татгалз.
- Харин харамлаж өгвөл тусгүй.
- Чин сэтгэлээсээ өгсөн мөнгө эргээд танд сайныг авчирна.
- Гэмтэлтэй, хэн нэгний өгсөн ч юм уу хуучирч муудсан түрийвчийг цүнхэндээ бүү авч яв.
- Таны түрийвч цоо шинэ бусдын энерги шингээгүй, гагцхүү таных байх ёстой.

Найз бүсгүйн занга

Нэг бүсгүй гэртээ хоносонгүй, өглөө орж ирэв. Нөхөр нь түүний найз хүүхэн рүү утастаж асуухад "Манайд уу? Үгүй, би түүнийг бүтэн cap хараагүй. Чи өөрөө л буруутай, хэнтэй гэрлэж байгаагаа судлах ёстой байсан юм" гэжээ. Хүүхнүүдийн үерхэл нөхөрлөл гэж энэ дээ.

Харин эр нөхөр нь гадуур хоносон тохиолдолд түүний найзаас асуухад "Мэдээж, манайд хоносон. Хоносон гэж одоо ч манайд байна" гэж хариулдаг гэнэ.

Зөвхөн эрчүүдтэй найзалдаг хүүхнүүд байдаг. Гэхдээ тэдэнд ядаж нөхөрсөг харьцаатай эмэгтэйчүүд байж л таараа. Мэдээж эмэгтэйчүүдийн нөхөрлөл эрчүүдийнхээс ялгаатай.

Эмэгтэйчүүдийн нөхөрлөл
Дандаа хүүхнүүд цуглараад улс төр, нийгмийн асуудлууд ярих нь юу л бол. Тэр талаар ярих мэдлэгтэй байсан ч. Ийм үед бүсгүйчүүд голдуу эмэгтэйчүүдийн асуудлаа л ярьдаг, өөрөөр хэлбэл өөрсдийн хүүхдүүд, нөхөр эсвэл хайртай хүний тухай, хоол хийх талаар гээд бяцхан нууцаа хуваалцдаг. Тэд гарын хоолоо хийх аргаа солилцохдоо эрдэм шинжилгээний ажлаас дутуугүй нухацтай ханддаг.

Эмэгтэй хамт олон (олон эмэгтэйтэй ажлын газар) нь нэр алдарт дуртайчуудын гайхуулах яармаг юм. Энд жигнэмгээс өгсүүлээд хүүхдийн хичээлийн дүн гээд бахархах юм зөндөө. Хамгийн үнэтэй будаг шунх, маникюр, ганган костюмаараа гайхуулна. Бүсгүй хүн эрчүүдийн магтаалаас илүүтэй найз хүүхнийхээ магтаалд их баярладаг гэнэ. Францчууд "Бүсгүй хүн эрчүүдэд зориулж бус, тэр тусмаа өөртөө ч биш, харин бие биедээ гайхуулах гэж гоёдог" гэж ярьдаг юм байна.

Хүүхнүүд бие биетэйгээ уралдан зөвлөгөө өгч гардаг. Тэр пудр илүү сайн. Ханиадаа зөгийн бал ба коньяктай сүүгээр эмчил. Гэртээ хонодоггүй нөхрөө чөтгөр лүү нь илгээ гэх жишээний.

Эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн онцлог
Эмэгтэйчүүдийн нөхөрлөл онцлогтой. Тэд хамтдаа эрчүүдийн ертөнцийг сөрж зогсдог. "Эрчүүд бүгд өөдгүй амьтад. Азарга. Тэнэгүүд" эсвэл "Гэнэн хонгор, хуурч мэхэлж болох амьтад" гэж хүүхнүүд ярьж байхдаа цэргийн жанжин мэт эрчүүдийн хүчирхэг ертөнцийг сөрөн зогсох тактикаа боловсруулдаг.

Бүсгүй хүн эрчүүдтэй хамт байхдаа үргэлж сэтгэл зүйн тоглоом тоглож байдаг. Эм хүн эрчүүдийн хувьд үргэлж оньсого мэт тайлагдашгүй, нууцлаг байх ёстой. Ингэхээс татгалздаг эсвэл залхуурдаг эмэгтэйчүүд их эрсдэлтэй алхам хийж байгаа хэрэг. Эр нөхөр, амрагийнхаа дэргэд маск тавьж, сарын тэмдгээс өгсүүлээд өөрийн бүх асуудлаа юуг ч нууж хаалгүй ярих нь сөрөг үр дагавартай.

Хүүхнүүд дангаараа байхдаа илүү илэн далангүй байдаг. Найз хүүхнүүдийнхээ өмнө инээдтэй, сул дорой байж, уйлж дуулан, үсээ самнахгүй бай, хамаагүй. Хамгаа уудалж, бараг л хүссэн бүхнээ ярьж болно. Бараг гэдэг нь учиртай, эм хүн нөгөө бүсгүйгээ өрсөлдөгч хэмээн үзэж байгаа эсэхээс олон юм хамаарна. Эрчүүдийн ертөнцийн эсрэг хүүхнүүд хамтдаа байдаг ч тодорхой тохиолдол бүрт өрсөлдөөнийг олж харах магадлалтай.

Эмэгтэйчүүдийн сул тал
Эмэгтэй хүн дотныхоо найзын нөхрийг салгаад суучихсан тохиолдол байдаг. Тэр найзынхаа нөхрийн тухай бүгдийг мэддэг, ямар хоолонд дуртайгаас өгсүүлээд улс төрийн үзэл бодлыг ч гэсэн. Тэр бүү хэл найзынхаа шаардсанаар нөхөр лүү нь дурласан хүний нүдээр харах ёстой болдог юм чинь. Сүүлдээ тэр хүүхэн үргэлж сүүдэрт байхаас залхана. Учир нь тэр ч бас амьдралдаа бүхнийг амтлахыг хүсч байгаа.

Ингээд эмэгтэйчүүдийн нөхөрлөлийг устгах хүчтэй "дэлбэрэлт болно". Харин эрчүүд ийм үед шар айраг уунгаа ярилцаж, эрчүүдийн нөхөрлөлөө илүүд үзэн тэр хүүхнээс татгалздаг. Ийм учраас эмэгтэйчүүдийн нөхөрлөл байдаггүй гэж ярьдаг аж.

Буруу хандлага
Яагаад гэвэл эрчүүдийн амьдралд хайр дурлал хоёрдугаар зэрэгт байдаг, тэдэнд албан тушаал илүү чухал. Тэгээд ч эрчүүдийн нөхөрлөл шадар гурван цэргийнх шиг төгс бус. Зарим эр хүүхнүүдээс ч илүү хов жив ярьдаг. Мэдээж эрчүүд, эмэгтэйчүүд болон эр ба эм хүний нөхөрлөл бүгд өөр өөр. Жинхэнэ хайр дурлалтай адил жинхэнэ нөхөрлөл ч хаа нэгтээ байж л байгаа.

3 хэмжээст зураг

minii ger bul

Сонжоо: Хайртай залуу чинь хэр илэн далангүй вэ

Хайртай залуу чинь хэр нууцлаг, бас хэр зэрэг илэн далангүй вэ. Та үүнийг мэдэх үү. Хэрэв мэдэхгүй бол мэдэж бас болно. Үүнийг мэдэхийн тулд та доорох сонжоог уншиж асуултын дагуу бөглөөрэй.

1. Гэр бүлийн болон эрүүл мэндийн тухай ярих үед тэр хэрхэн хүлээж авдаг вэ?
А. Анхааралтай сонсоод асуудлыг хэрхэн шийдэх талаар бодлоо хэлдэг.
Б. Дараа ярилцъя гээд мартуулдаг.
В. Чиний сэтгэл санааг өргөхийг хичээж өөр аятайхан сэдэв рүү яриагаа гулгуулдаг.

2. Төрсөн өдөр, хурим найранд тэр хамт явдаг уу?
A. Заримдаа.
Б. Тэр үргэлж хамт байдаг.
B. Тэр ямар нэгэн шалтгаан олж татгалздаг.

3. Бэлгийн хүсэл сонирхлыг чинь тэр хэр ойшоож үздэг вэ?
A. Энэ бүхэн түүнд огт хамаагүй мэт байдаг.
Б. Тэр сониуч биш болохоороо нэг их асуухгүй мөртлөө хичээдэг.
B. Тэр сэрлийн цэг бүхнийг асуудаг.

4. Танилцсанаасаа хойш тэр өөрийнхөө тухай илэн далангүй ярьсан уу?
A. Түүний өнгөрсөн амьдралыг асуусан ч аль болох зайлсхийдэг.
Б. Өөрийнхөө бүх зүйлийг ярьдаг болохоор заримдаа түүнийг сайн мэдэх юм шиг санагддаг.
B. Урьд өмнөх амьдралынхаа талаар огт ам нээдэггүй.

5. Түүний хамгийн нууц зүйлийг тa мэдэх үү?
A. Мэдэхгүй.
Б. Бага зэрэг юм мэднэ. Гэхдээ ихэнх нь миний нүдэнд дээр болсон явдлууд.
B. Түүний тэнэг тэнэг явдлын талаар зөндөө мэднэ.

6. Шөнө секс хийсний дараа тэр танд юу гэж хэлдэг вэ?
A. Би чамд маш их хайртай!
Б. Чамтай хамт байх ямар гоё юм бэ?
B. Чи хамгийн сайхан хүүхэн.

7. Та хоёр өөрсдийгөө хэнтэй адилхан гэж боддог вэ?
А. Тэр маш нууцлаг хархүү, би түүний бүх нууцыг дэлгэх гэж байгаа мэт.
Б. Бид хоёр яг л хайр дурлалтай киноны хос хоёр шиг.
В. Эгэл жирийн атлаа маш дурламтгай хосууд мэт санагддаг.

8. Чи хамгийн найз хүүхнээ хүнтэй сууж байгаа гэж хэлбэл цаадах чинь хэрхэн хүлээж авах бол?
A. Баяртай инээнэ.
Б. Юм ярьж чадахгүй дүлэгнэж, царай нь хувхай цайна.
B. Өө тийм үү гээд л өнгөрнө.

9. Та хоёр бие биедээ хамаг л нууцаа ярьдаг уу?
A. Дандаа
Б. Заримдаа
B. Хэзээ ч үгүй

10. Цаадах чинь ирээдүйгээ төлөвлөхдөө юy ярьдаг вэ?
A. Долоо хоногийн дараа яах тухайгаа л ярьдаг.
Б. Хурим хийх, хүүхэдтэй болох, хаана амьдрах, бас ямар ажил хийхээ л ярьдаг.
B. Амралтаараа хаашаа явахаа л ярьдаг.


15-аас дээш оноо: Цайлган сэтгэлтэн
Хамаг л дотоод сэтгэлээ дэлгээд тавьчихсан залуутай учирчээ. Тэр чамаас юу ч нуудаггүй. Хүүхэд насныхаа тухай хэдэн цагаар ч ярина. Ер нь өөртэйгөө холбоотой бүхнийг ярихад бэлэн. Энэ нь чамд хязгааргүй итгэдгийн илрэл. Тэр чиний тухай бас мэдэхийг хүснэ. Тэр өөр зугаа цэнгэл хүсэхгүй. Цаг үргэлж, хаа сайгүй чамтай явах хүсэлтэй хүн.

7-14 оноо: Хамгийн сайн найз
Тэр заримдаа илэн далангүй ярих боловч олон юмаа нууцалдаг. Уг нь тэр илүү ойр дотно байхыг хүсэвч яахаа мэддэггүй чи их сониуч байх хэрэгтэй. Секс болон түүний ажлын амжилт, сэтгэл санааны тухай асууж байхад илүүдэхгүй. Тэр сэргээд ирнэ. Түүний тухай илүү ихийг мэдэх хүсэлтэйгээ тайван хэл. Өнгөрсөнтэй нь хардан зовоож магадгүй гэж эрчүүд айдаг. чи яриаг нь сонсоод харин ч хэлээ хазаж сурвал сайн. Чамд итгэж хамаг бүхнээ ярьж болно гэж тэр үзвэл та хоёрын харьцаа маш бат бөх болно.

0-6 оноо: Тэр хайртай залуу чинь мөн эсвэл биш
Тэр зүгээр л чиний дэргэд байдаг хүн. Өөрөөр хэлбэл түүнийг нээлттэй байлгах гэж шахах тусам улам хаалттай болдог. Түүнээс элдэв юм асуухын оронд хичнээн сайхан залуу гэдгийг нь яриад байх хэрэгтэй. Тэр өөрөө ч үүнийгээ мэдэхгүй явж болох шүү дээ. Бас түүнд өөрийнхөө тухай түүнд ярь. Энэ нь тэр ч бас ингээсэй гэж уриалсан хэрэг. Хэрэв тэр дотоод ертөнц рүүгээ огт нэвтрүүлэхгүй бол яах вэ. Сэтгэл судлаачид энэ талаар зөвлөхдөө аливаа хос хагас жилийн дотор дотоод сэтгэлээ нээхгүй байвал цаашид хэзээ ч ийм алхам хийдэггүй гэжээ. Тэгвэл түүнийг явуулаад өөртөө өөр хүнийг хайгаарай

Толинд сайн ч юм бий, бас саар ч юм бий

Усанд живсэн хүнд: Усанд живж ухаан алдсан хүний амьсгалын эрхтэнг 5 мин, зүрхний үйл ажиллагааг 15 мин дотор сэргээхгүй бол үхэлд хүргэнэ. Гэхдээ үхлийн шинж тэмдэг илрээгүй цагт хиймэл амьсгал, зүрхний иллэгийг тасралтгүй хийх хэрэгтэй.
Усанд живж ухаан алдсан хүнийг уснаас гаргангуут хувцас нөмөргөнө. Уруу газар доош нь харуулан хэвтүүлж хэвлий дор нь юм ивж өгнө. Эсвэл өвдгөн дээрээ гэдсийг тааруулан доош харуулж хэвтүүлээд нуруунаас нь шахаж ходоод уушигнаас усыг нь гаргана. Хүүхдийг бол 2 хөлнөөс нь дээш өргөнө.
Өөрөө амьсгалж ухаан орохгүй бол хиймэл амьсгал хийнэ:
Нэг гараар эрүүг нь доош татаж нөгөө гараар хамрыг нь чимхэж амнаас аманд зохиомол амьсгал хийнэ. 1 минутанд 18 удаа амьсгал хийнэ.
Өвчтнийг дээш нь харуулан хэвтүүлж өвчүүний доохно талд 2 гараа давхарлан 1 минутанд 50-60 удаа хүчтэй жигд дарж огцом авна.
Тогонд цохиулсан хүнд: Цахилгаан утас болон бусад эх үүсвэрийг бээлийтэй гар, хуурай модоор салгана.
Тогонд цохиулсан хүний зүрхний цохилт сонсогдохгүй, амьсгалахгүй байвал зүрхний иллэг, зохиомол амьсгал хийх хэрэгтэй.
Ухаан ормогц дулаан хучиж хэвтүүлэн халуун цай, бага зэрэг архи өгч болно.
/ Дизайнер Н.Соёлмаагийн орчуулсан Хүний газар биеэ бодож яваарай номноос

Толинд сайн ч юм бий, бас саар ч юм бий

Сая живаа хүн бүхэн өдөр бүхэн толинд харж байхдаа өөрөө ч мэдэлгүйгээр амьдралаа өөрчилж байгаагаа мэддэггүй байна.

Толинд хэнд ч мэдэгдээгүй ид шид байх ажээ. Нүүрээ харсан хүн агшин зуурт элдвийг бодно, тэр бодол нь бодит байдал болж хувирна. Ер нь ганц толь биш гэрэл зураг, хөрөг зурагтай ч гэсэн далдын холбоо үүснэ.

Профессор Кронинг хүн, зураг дүрс хоёрын хооронд үл үзэгдэх холбоо бий. Ялангуяа толинд туссан дүрстэй ч бүр холбогдоно, хүнийг толинд харж байх үед нь хэлсэн үйл заавал биелэгдэнэ, тэрхэн үед үүссэн хэрэгцээ хүний био талбайд удаанаар хадгалагдаад үйл явцад улмаар нөлөөлдөг гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Андре Кронинг "Хүмүүс толинд харж байхдаа хувь заяагаа шийдэж байгаагаа мэддэггүй, Эмэгтэйчүүд толинд хараад би хөгширч байна даа гэж ихэвчлэн боддог. Өөрсдөө нэгэнт тэгж хөтөлбөржүүлж байгаа болохоор хөгширч таарна. Тэгвэл толинд хараад би дажгүй байна гэж бодвол үнэхээр жаргалтай сайхан явна. Иймээс утга учиргүйгээр толинд харах биш өөдрөг бодолтойгоор харах хэрэгтэй. Толь бол энэ утгаараа хүслийг биелүүлэгч байхын зэрэгцээ хортон дайсан ч болж мэддэг гэдгийг санавал зохино" гэж хэлжээ.

Thursday, November 26, 2009

Охидын, бүсгүйчүүдийн өдөр тутмын имиж

Өдөр тутмын хувцаслалт, будаг, үс засалт нь бүсгүйчүүдийн имиж, онцлогийг тодруулж өгдөг. Чухам энэ л үед чиний тухай тодорхой ойлголт бусдад төрөх нь бий. Тиймээс хэт моод загвар хөөцөлдөх эсвэл огт тоохгүй байхын аль аль нь тустай биш. Үүн дээр анхаарч алдаа бага гаргахыг зөвлөе.

Нэг. Гоо сайхны бараа хэт их хэрэглэхээс зайлсхий. Наснаасаа овортой харагдаж болзошгүй. Өдөр тутмын хөнгөн нүүр будалт, үдшийн хурц будалт хоёрт зааг ялгаа бий.

Хоёр. Хумсан дээрх үлдэгдэл лакаа арилгахаа мартуузай. Хэрвээ чи хумсны арчилгаандаа анхаарахгүй бол ариун цэврийн энгийн дүрмийг баримталдаггүй, нямбай бус хүн мэт харагдана шүү.

Гурав. Үс засалтандаа анхаар. Үс нь хүний нас, нийгмийн байр суурь, боловсрол зэргийг илтгэнэ. Тиймээс үснийхээ хэв маягийг хаяа сольж, өөрчилж байхад гэмгүй. Өдөр тутмын хувцаслалт гэхээр жирийн ажлын хувцас гэж бүү ойлгоорой! Ажилдаа очих найз нөхөдтэйгээ уулзах, гадуур явах зэрэг орчинтойгоо байнга харьцаж, бусдын нүдэнд тусдаг үе юм шүү. Тэгэхээр үүнд ач холбогдол өгөхгүй байж болохгүй.

Хувцаслахдаа анхаарах зүйлс:
Нэг. Эрс тэс өнгийн материалаар хийгдсэн хувцас бүү өмс. Эвгүй байдалд орохгүйн тулд аль нэгийг нь сонгох хэрэгтэй.

Хоёр. Хэт бариу хувцас бүү өмс. Энэ нь хөхний даруулга, дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг. Ингэж хувцаслах нь сайхан гэхээсээ илүү эвгүй, биед чөлөөтэй бус харагдуулдгийг бодолцоорой.

Гурав. Гялтганаж гялалзсан чимэг зүүлт нь өдөр тутмын хувцаслалтад зохимжгүй. Үдэшлэг цэнгүүнд бол болох юм. Харин жирийн үед бол даруувтар зүүлт, чимэглэл тохирно.

Дөрөв. Хэтдээ турах биз гэсэн найдлагаар давчуу хувцас авахаас зайлсхий. Найдлага чинь биелэгдэхгүй ч байж болно. Чөлөөтэй нь дээр гэдэг ч юмуу шуудай шиг нэвсийсэн хувцас зохимжгүй. Тиймээс өөрийнхөө биеийн галбирт л тохирсон хувцсыг сонгоорой.

Tав. Бусдыг дууриаж бүү хувцасла. Чамд бусдад байхгүй давтагдашгүй онцлог бий.

Зургаа. Улиралдаа тохируулж хувцасла. Өвлийн хүйтэнд нимгэн цувтай явж байх нь мэдээж тохиромжгүй.

Долоо. Гутал цүнхний өнгө хосолж байх хэрэгтэй гэдэг. Ямар ч байсан яг ижил биш юм гэхэд эрс, ялгаатай бус, ойролцоо өнгийн байхад болно

Wednesday, November 18, 2009

Дэндүү богино настай зуун айлын зам

Дэндүү богино настай зуун айлын зам
Баянбүрдийн уулзвараас зуун айл хүртэлх 1,54 км авто замыг шинэчлэн засварлах ажил хэл ам, хэрүүл шуугиантай, тэр ч бүү хэл хүний аминд хүрэн байж хагас дутуу дуусах аядсан.

Wednesday, October 21, 2009

Ерөнхий сайд ажлаа хүлээлгэн өгөх үү?

Ерөнхий сайд ажлаа хүлээлгэн өгөх үү?

Ерөнхий сайдыг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгч магадгүй гэсэн мэдээлэл тараад байна. Түүний эрүүл мэнд сайн байгаа талаар зарим эх сурвалж өгүүлж байгаа юм. Түүнчлэн түүнийг ажлаа хүлээлгэн өгч магадгүй гэсэн мэдээлэл огт үндэслэлгүй гэж албаны эх сурвалж өгүүллээ.

Одоо Ерөнхий сайд С.Баярыг эмчилгээний дараах гам барьж байгаа бөгөөд удахгүй ажилдаа орох талаар ч албан мэдээлэл ирлээ.

Энэ талаар албан ёсны мэдээллийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны дараа холбогдох хүмүүс өгөхөөр болжээ

Та машин барьж сурах гэж буй бол

Та машин барьж сурах гэж буй бол

Машин унаж сурах гээд сандарч байна уу? Айдас түгшүүр таныг улам илүү сандаргаж байна уу? Тайвшраад доорх зөвлөмжид анхаарлаа хандуул.

Алхам1.
Өөрөө өөртөө тав тухыг юун түрүүнд бий болго. Суудалдаа суун бүсээ бүслээд машиныхаа үндсэн хяналтуудыг нягтлан хар гэрэл дохио, араа, тормоз гэх мэт.

Ухаантай болох есөн арга

Сэтгэлзүйчид болон хүний биеийн үйл ажиллагааг судлаачид хүн ухаантай болохын тулд хийх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргажээ.

1. Их юм бичиж бай
Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг. Мөн энэ үйлдэл нь юмыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болно. Үүнээс гадна үзэг юм уу, харандаагаар бичих үед гарын тодорхой цэгүүдэд тасралтгүй иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг аж. Тэгэхээр бидний эцэг, эхийн хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэл, хувийн хэргийг сэргээхэд илүү зүйл болохгүй. Гэхдээ заавал гараараа л бичих хэрэгтэй.

2. Хором бүрийг ашигтай өнгөрөөхийг хичээ
Жишээ нь, та хэн нэгнийг хүлээж байгаа ч юм уу, зүгээр л явган зугаалж байхдаа радиогоор хэрэгтэй мэдээлэл сонсон цагийг ашигтай, өгөөжтэй өнгөрөөж болно. Хүн жилд дунджаар 200 гаруй цагийг тээврийн хэрэгсэлд өнгөрөөдөг аж. Энэ их цагийг уншиж, сонсч өөртөө ашигтайгаар өнгөрүүлснээр таньд л тустай.

3. Их тоглож бай
Зарим үед маш энгийн логик тоглоом ч бидний ой санамж, сэтгэн бодоход маш сайн дасгал болж чаддаг. Компьютерийн олон тоглоомууд (мэдээж тохирсон хязгаартай) танин мэдэхүйн чадварыг хөгжүүлдэг. Бүгдийн мэдэх тетрис логик сэтгэлгээ, ой ухааныг хөгжүүлнэ. Эвлүүлдэг тоглоом, үгийн сүлжээ ч мөн адил.

4. Цусны эргэлтээ сайн анхаар
Цусны эргэлт муудах нь оюун ухаан муудах нэг шалтгаан болдог. Хэрвээ та удаан хугацаагаар нэг газар, нэг байрлалд байх шаардлага гарвал аль болохоор олон удаа бага зэргийн завсарлага авч, гар, хөлөө хөдөлгөж байхыг хичээ. Иймэрхүү хөнгөхөн дасгал цусны эргэлтийг сайжруулна.

5. Гадаад хэл сур
Хэрвээ та саруул ухаан, сайн ой санамжаа хадгалж байхыг хүсвэл хөгширсөн ч гэсэн гадаад хэл сурахыг өөрийн хобби, өдөр тутмын хэрэгцээ болго. Хэдий өндөр насыг насалсан ч гадаад хэл сурч эхэлсэн хүний оюун ухаанаа төвлөрүүлэх, аливаа зүйлийг санах чадвар нь нэмэгддэг.

6. Авсан мэдээллээ бусадтай байнга хуваалц
Аливаа зүйлийг өөрийн болгох хамгийн шилдэг арга нь бусдаас сурах. Хэзээ ч хүрсэн амжилтдаа сэтгэл ханаж болохгүй, байнга л өөрийгөө боловсруул. Олж авсан мэдлэгээ тэр даруй бусадтай хуваалцаж бай. Өөртөө болон бусдад дэлхий ертөнцийг нээж өгснөөр та оюун ухаан, ой санамжаа хөгжүүлэх дасгал хийж байна.

7. Зөв унтахад анхаарлаа хандуул
Хүний биеийн болон оюун ухааны чадамж хүний зөв унтаж амрахаас ихээхэн шалтгаалдаг. Байнгын дутуу нойртой явснаас хүний сэтгэн бодох чадвар буурч, ой санамж мууддаг гэдэг нь бүгдэд тодорхой болсон. Архаг нойргүйтэл нь хүний уран бүтээл хийх онгодыг үгүй болгодог. Нойр дутуу хүн энгийн механик ажлаас өөр юу ч хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.

8. Холестириний хэмжээгээ хяна
Хүний бие махбодид холестириний гүйцэтгэх үүрэг асар их. Оюун ухааны чадвар, ой санамж, мэдрэлийн системийн ерөнхий байдал цусан дахь холестиринээс ихээхэн шалтгаална. Холестирин ихэдсэнээс зүрх, судасны систем гэмтэж, энэ нь цусанд нөлөөлж тархины хүчилтөрөгчийн хангамж буурдаг. Үүнээс болж тархины үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис багасч, ой санамж асуудалтай болж, оюун ухаанаа төвлөрүүлэх чадвар буурна.

9. Хоол хүнсэндээ аль болох төмөр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэ
Төмөр тархины үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгч ирэх замыг засч өгдөг. Төмөр дутагдсанаар тархины идэвхийг эрс бууруулдаг аж. Хамгийн сайн төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэвэл тугал, тахиа, хонины шарсан элэг, хонины шарсан бөөр, нунтаг какао, өндөгний шар, хясаа, хушны самар, нэрс, үзэм, тоор, сардин загас, шоколад, шарсан дэгдээхэй, чанасан вандуй, шош гэх мэт орно.

Энэ жагсаалтыг гаргагчид бидэнд оюун ухаанаа хөгжүүлэх гайхамшигтай арга замыг зааж өглөө. Одоо бид энэ бүгдийг "ухаантай" хэрэгжүүлэх л үлдэж байна.

Monday, October 19, 2009

Хүүхдийн арьс улайж, цочрох нь харшил мөн үү

Улайж цочирсон бүхэн харшил байх албагүй. Тэгээд ч хүүхдийн арьс их эмзэг байдаг. Хүүхдийн арьс цочирвол юуны өмнө өмсөж буй хувцас, цагаан хэрэглэлийг нь шалгаарай.

Бага насны хүүхдийн арьс гол төлөв цагаан хэрэглэл, өмссөн хувцаснаасаа цочирдож улайх юмуу, элдэв тууралт гарах нь бий. Хүүхдийн биен дээгүүр улаан толбо туурч гарвал энэ нь ихэнхдээ синтетик эдлэлээс болдог.

Иймд дотуур хувцас болон бүх хувцасыг шалгаж үзэхэд гэмгүй. Ер нь чанартай хүүхдийн хувцас гол төлөв хөвөн даавуугаар хийгдсэн ч байдаг.

Мөн ор хөнжлийн даавуу болон хувцасны материалын будаг мэдрэмтгий арьсанд амархан цочрол өгдөг. Иймээс хүүхэддээ хувцас авахдаа будаг гарч болох эсэхийг шалгаарай.

Угаахад маш их будаг гарч байвал энэ нь хүүхдийн арьсыг ямар ч байдлаар цочирдуулж болно.

Иймд хүүхэддээ хөвөн даавуу материалтай будаг гардаггүй хувцас авч өгөөрэй.

Хэрэв ор хөнжлийн даавуу болон хувцас нь хөвөн даавуун материалтай хэрнээ цочрол аваад байвал угаалгын бодисдоо анхаарах хэрэгтэй.

Угаагч нунтагуудыг дутуу зайлснаас хүүхдийн арьсанд цочрол өгдөг.

Хувцасыг зайлахдаа, зайлах ус руугаа нэг хоолны халбага уксус хийвэл сайн зайлагдана.

Хүүхдийн хувцасыг угаасны дараа гэртээ бус гадаа агаарт хатаа.

Шинэ хувцасыг заавал угааж индүүдэх хэрэгтэй.

Хэрэв хүүхдийн чинь арьс ойр ойрхон цочрол өгөөд байвал долоо хоног бүр усанд булхаж угаа. Дараа нь хүүхдийн тосоор тосолж өг. Хүүхэддээ заавал хүүхдийн саван хэрэглээрэй. Цочрох үедээ арьс хуурайшсан эсэхийг сайтар шалгаж үзээрэй.

жолооч нарт

-Мөстсөн замаар явж байхад машин шарвахад тормоз гишгэж болохгүй. Араа солихгүйгээр хаазаа хасна.
-Машины дугуй хий эргээд байвал араагаа хөнгөрүүлээд үз.
-Ямар ч найдвартай машины цонхыг хааж, асаалттай удаан байлгавал дотор нь байгаа хүн угаартах аюултай. Битүү гаражид энэ боломж хэд дахин өснө.
-Унтахаар бол машинаа унтраа. Дулаан унтах гэж угаартаж үхсэнээс даарч сэрсэн нь дээр. Унтаж буй хүн хорт хийнд угаартвал сэрэхгүйгээр үл барам ухаан алдаж үхдэг.
-Даарч бээрсэн үедээ дулаацах гэж архи бүү уу. Архи хүний судасны ханыг тэлж дулаанаа алдах талбайг ихэсгэдэг. Ингэснээр хэсэг хугацааны дараа ердийнхөөсөө илүү их даарах болно.
-Хурдтай явж байгаад нойтон чийгтэй газар таарах үед дугуй шигдэж жолоо булаах аюултай.
- "Муу" дугуйг ардаа тавьж явж бай. Хурдтай явж байхад урд талын дугуй хагарвал илүү осолтой. -Гар утсаа машинд зориулсан цэнэглэгчийн хамт байнга авч яв.
/ Дизайнер Н.Соёлмаагийн орчуулсан Хүний газар биеэ бодож яваарай номноос/

H1N1 вирүсийн эсрэг вакцины эхний ээлж ирэх сарын 9-нд ирнэ

H1N1 вирүсийн эсрэг вакцины эхний ээлж ирэх сарын 9-нд ирнэ

-Энэхүү вакцин нь Монголын хүн амын 2 хувьд хүрэлцэх хэмжээнийх ажээ-

ДЭМБ-ын ерөнхийлөгч Чанаас Монгол Улсын засгийн газарт хандаж А хүрээний H1N1 вирусийн томуугийн өвчлөлийн эсрэг авах арга хэмжээний талаар ДЭМБ-аас хүсэх ямар тусламж дэмжлэг байна вэ гэсэн албан захидлыг өнгөрсөн долоо хоногийн эхэнд ирүүлжээ. Үүнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэр дор нь хариу илгээж, юуны өмнө хүн амынхаа 10 хувьд хүрэлцэхүйц вакцин нийлүүлж өгөх хүсэлт тавьжээ.

ДЭМБ-ын ерөнхийлөгч Чан энэ хүсэлтийг хүлээн аваад өнгөрсөн долоо хоногийн сүүлд ирүүлсэн захидалдаа “Эхний ээлжинд Монголын хүн амын 2 хувьд хүрэлцэхүйц 130,000 тун вакциныг 2009 оны арванэгдүгээр сарын 9-ны өдөр ачуулахаар боллоо. Энэ бол ДЭМБ-аас дэлхийн улс орнуудад нийлүүлж байгаа анхны вакцин юм. Ингэснээр Монгол Улс энэ вакциныг хүлээн авч байгаа эхний таван орны нэг болж байна” гэж дурдсан байна.

Манай улс А хүрээний N1H1 вирусийн томуугийн өвчлөл бүртгэгдсэн дэлхийн 197 дахь орон боловч энэ өвчний эсрэг вакциныг ДЭМБ-аас анх хүртэж байгаа 5 орны нэг болж байгаа юм.

япон улс

япон улс

зураг

zurag

Sunday, October 18, 2009

Нүдээ хамгаалах арга

Нүд бол хүний сэтгэлийн толь гэдэг. Нүд нь маш эмзэг мэдрэхүйн эрхтэн бөгөөд гадны ямар нэгэн нян вирусээр халдварлагдсан тохиолдолд дотоод бүтэц нь гэмтэхдээ амархан. Энэ нь нүдний харааг муутгаад зогсохгүй цаашлаад системийн өвчин үүсгэж болдог байна. Нас ахихад хүний хараанд өөрчлөлт ордог бөгөөд нүдний өвчлөл үүсэх магадлал өндөртэй болдог. Зарим нүдний эмгэгүүд тийм ч амар эмчлэгддэггүй боловч шинэ мэс заслын аргууд нэвтэрч байгаа нь тухайн өвчний явцыг удаашруулж, хараагаа сайжруулахаар шил зүүж, контакт линз хийж мөн лазерын хагалгаа болон болор шилжүүлэн суулгах хагалгаа ихээр хийлгэдэг болсон байна.

Нүдээ хамгаалж байх 5 зөвлөгөө:
1. Тогтмол хараагаа шалгуулж бай. Хэрвээ таны холын хараа -4-с илүү муу бол жил бүр нүдний эмчид нүдээ үзүүлж байгаарай.
2. Архаг өвчтэй болохоос сэргийлж бай. Жишээ нь:чихрийн шижин өвчин болон артерын даралт ихдэх. Эдгээр өвчний улмаас хараа муудаж болдог.
3. Доорх гэнэтийн шинж илрэхээс үргэлж урьдчилан сэргийлж бай. Нэг нүд гэнэт харах чадвараа алдах, гэрлийг ихээр гялбуулж харах мөн хурц гэрэлд нүд өвдөх зэрэг
4. Хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх
5. Хоол хүнсэндээ витамин А-г ихээр хэрэглэх. Үүнд: лууван, помидор, жүрж болон тарвас

Харааны чадвараа сайжруулах 5 арга:
1. Ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйлийг толгойгоо хөдөлгөн дагуулж харах
2. Найзуудтайгаа тоо юм уу үсгээр дугаарласан бөмбөгийг барьж тоглох. Бaрьж авахаасаа өмнө бөмбөгөн дээр байгаа тоо юмуу үсгийг харж хэлнэ.
3. Өөрийнхөө эргэн тойронд байгаа 10 зүйлийг дарааллаар нь харж тогтоогоод эргээд дарааллаар нь нэрлэх.
4. Өөртөө хамгийн ойр байгаа нэг цэгийг хэдэн секунд хараад тэр чигт байгаа хамгийн алсын цэгийг мөн хэдэн секунд харах. Ингэж хараагаа холдуулж ойртуулж байх нь чухал дасгал болно.
5. Нүдээ зөөлөн аниад аниастай чигээрээ нүдээ 4 зүгт эргүүлэх .

Нүдэнд зориулсан дасгалууд
Нүдний дасгал
Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийснээрээ нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.

Хараа сайжруулах цогц дасгалууд
Компьютерийн өмнө урд удаан суух нь хүний нүдний хараа муудах нэг шалтгаан болдог. Иймд нүдээ хамгаалж, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой зөв шийдэл болно. Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгоод хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Дасгал хийхэд ердөө таван минут л хангалттай

Хараа сайжруулах:
Нүдийг баруун, зүүн, дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна.

Дараа нь
нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих. Цонхон дээр жижиг зураас эсвэл жижигхэн цаас нааж харах гэх мэт хамгийн ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа зүйлс, уул гэх мэт рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

Холын хараа муудахаас сэргийлэх:
Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад дараа урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана. Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэл-дүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг харна. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харсан хэвээрээ гараа буулгаж амьсгаагаа гаргана. Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн.

Нүд ядарсан үед хийх:
Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, толгойныхоо булчингуудыг чангалж 2-3 секунд бариад нүдээ нээнэ. Таван удаа давтана. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа дараалан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.

Нүдний массаж:
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнөөр иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.

Нүдээ хамгаалах арга

Нүд бол хүний сэтгэлийн толь гэдэг. Нүд нь маш эмзэг мэдрэхүйн эрхтэн бөгөөд гадны ямар нэгэн нян вирусээр халдварлагдсан тохиолдолд дотоод бүтэц нь гэмтэхдээ амархан. Энэ нь нүдний харааг муутгаад зогсохгүй цаашлаад системийн өвчин үүсгэж болдог байна. Нас ахихад хүний хараанд өөрчлөлт ордог бөгөөд нүдний өвчлөл үүсэх магадлал өндөртэй болдог. Зарим нүдний эмгэгүүд тийм ч амар эмчлэгддэггүй боловч шинэ мэс заслын аргууд нэвтэрч байгаа нь тухайн өвчний явцыг удаашруулж, хараагаа сайжруулахаар шил зүүж, контакт линз хийж мөн лазерын хагалгаа болон болор шилжүүлэн суулгах хагалгаа ихээр хийлгэдэг болсон байна.

Нүдээ хамгаалж байх 5 зөвлөгөө:
1. Тогтмол хараагаа шалгуулж бай. Хэрвээ таны холын хараа -4-с илүү муу бол жил бүр нүдний эмчид нүдээ үзүүлж байгаарай.
2. Архаг өвчтэй болохоос сэргийлж бай. Жишээ нь:чихрийн шижин өвчин болон артерын даралт ихдэх. Эдгээр өвчний улмаас хараа муудаж болдог.
3. Доорх гэнэтийн шинж илрэхээс үргэлж урьдчилан сэргийлж бай. Нэг нүд гэнэт харах чадвараа алдах, гэрлийг ихээр гялбуулж харах мөн хурц гэрэлд нүд өвдөх зэрэг
4. Хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх
5. Хоол хүнсэндээ витамин А-г ихээр хэрэглэх. Үүнд: лууван, помидор, жүрж болон тарвас

Харааны чадвараа сайжруулах 5 арга:
1. Ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйлийг толгойгоо хөдөлгөн дагуулж харах
2. Найзуудтайгаа тоо юм уу үсгээр дугаарласан бөмбөгийг барьж тоглох. Бaрьж авахаасаа өмнө бөмбөгөн дээр байгаа тоо юмуу үсгийг харж хэлнэ.
3. Өөрийнхөө эргэн тойронд байгаа 10 зүйлийг дарааллаар нь харж тогтоогоод эргээд дарааллаар нь нэрлэх.
4. Өөртөө хамгийн ойр байгаа нэг цэгийг хэдэн секунд хараад тэр чигт байгаа хамгийн алсын цэгийг мөн хэдэн секунд харах. Ингэж хараагаа холдуулж ойртуулж байх нь чухал дасгал болно.
5. Нүдээ зөөлөн аниад аниастай чигээрээ нүдээ 4 зүгт эргүүлэх .

Нүдэнд зориулсан дасгалууд
Нүдний дасгал
Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийснээрээ нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.

Хараа сайжруулах цогц дасгалууд
Компьютерийн өмнө урд удаан суух нь хүний нүдний хараа муудах нэг шалтгаан болдог. Иймд нүдээ хамгаалж, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой зөв шийдэл болно. Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгоод хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Дасгал хийхэд ердөө таван минут л хангалттай

Хараа сайжруулах:
Нүдийг баруун, зүүн, дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна.

Дараа нь
нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих. Цонхон дээр жижиг зураас эсвэл жижигхэн цаас нааж харах гэх мэт хамгийн ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа зүйлс, уул гэх мэт рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

Холын хараа муудахаас сэргийлэх:
Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад дараа урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана. Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэл-дүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг харна. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харсан хэвээрээ гараа буулгаж амьсгаагаа гаргана. Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн.

Нүд ядарсан үед хийх:
Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, толгойныхоо булчингуудыг чангалж 2-3 секунд бариад нүдээ нээнэ. Таван удаа давтана. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа дараалан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.

Нүдний массаж:
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнөөр иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.