Monday, October 19, 2009

Хүүхдийн арьс улайж, цочрох нь харшил мөн үү

Улайж цочирсон бүхэн харшил байх албагүй. Тэгээд ч хүүхдийн арьс их эмзэг байдаг. Хүүхдийн арьс цочирвол юуны өмнө өмсөж буй хувцас, цагаан хэрэглэлийг нь шалгаарай.

Бага насны хүүхдийн арьс гол төлөв цагаан хэрэглэл, өмссөн хувцаснаасаа цочирдож улайх юмуу, элдэв тууралт гарах нь бий. Хүүхдийн биен дээгүүр улаан толбо туурч гарвал энэ нь ихэнхдээ синтетик эдлэлээс болдог.

Иймд дотуур хувцас болон бүх хувцасыг шалгаж үзэхэд гэмгүй. Ер нь чанартай хүүхдийн хувцас гол төлөв хөвөн даавуугаар хийгдсэн ч байдаг.

Мөн ор хөнжлийн даавуу болон хувцасны материалын будаг мэдрэмтгий арьсанд амархан цочрол өгдөг. Иймээс хүүхэддээ хувцас авахдаа будаг гарч болох эсэхийг шалгаарай.

Угаахад маш их будаг гарч байвал энэ нь хүүхдийн арьсыг ямар ч байдлаар цочирдуулж болно.

Иймд хүүхэддээ хөвөн даавуу материалтай будаг гардаггүй хувцас авч өгөөрэй.

Хэрэв ор хөнжлийн даавуу болон хувцас нь хөвөн даавуун материалтай хэрнээ цочрол аваад байвал угаалгын бодисдоо анхаарах хэрэгтэй.

Угаагч нунтагуудыг дутуу зайлснаас хүүхдийн арьсанд цочрол өгдөг.

Хувцасыг зайлахдаа, зайлах ус руугаа нэг хоолны халбага уксус хийвэл сайн зайлагдана.

Хүүхдийн хувцасыг угаасны дараа гэртээ бус гадаа агаарт хатаа.

Шинэ хувцасыг заавал угааж индүүдэх хэрэгтэй.

Хэрэв хүүхдийн чинь арьс ойр ойрхон цочрол өгөөд байвал долоо хоног бүр усанд булхаж угаа. Дараа нь хүүхдийн тосоор тосолж өг. Хүүхэддээ заавал хүүхдийн саван хэрэглээрэй. Цочрох үедээ арьс хуурайшсан эсэхийг сайтар шалгаж үзээрэй.

No comments:

Post a Comment