Wednesday, October 21, 2009

Ерөнхий сайд ажлаа хүлээлгэн өгөх үү?

Ерөнхий сайд ажлаа хүлээлгэн өгөх үү?

Ерөнхий сайдыг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгч магадгүй гэсэн мэдээлэл тараад байна. Түүний эрүүл мэнд сайн байгаа талаар зарим эх сурвалж өгүүлж байгаа юм. Түүнчлэн түүнийг ажлаа хүлээлгэн өгч магадгүй гэсэн мэдээлэл огт үндэслэлгүй гэж албаны эх сурвалж өгүүллээ.

Одоо Ерөнхий сайд С.Баярыг эмчилгээний дараах гам барьж байгаа бөгөөд удахгүй ажилдаа орох талаар ч албан мэдээлэл ирлээ.

Энэ талаар албан ёсны мэдээллийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны дараа холбогдох хүмүүс өгөхөөр болжээ

Та машин барьж сурах гэж буй бол

Та машин барьж сурах гэж буй бол

Машин унаж сурах гээд сандарч байна уу? Айдас түгшүүр таныг улам илүү сандаргаж байна уу? Тайвшраад доорх зөвлөмжид анхаарлаа хандуул.

Алхам1.
Өөрөө өөртөө тав тухыг юун түрүүнд бий болго. Суудалдаа суун бүсээ бүслээд машиныхаа үндсэн хяналтуудыг нягтлан хар гэрэл дохио, араа, тормоз гэх мэт.

Ухаантай болох есөн арга

Сэтгэлзүйчид болон хүний биеийн үйл ажиллагааг судлаачид хүн ухаантай болохын тулд хийх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргажээ.

1. Их юм бичиж бай
Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг. Мөн энэ үйлдэл нь юмыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болно. Үүнээс гадна үзэг юм уу, харандаагаар бичих үед гарын тодорхой цэгүүдэд тасралтгүй иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг аж. Тэгэхээр бидний эцэг, эхийн хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэл, хувийн хэргийг сэргээхэд илүү зүйл болохгүй. Гэхдээ заавал гараараа л бичих хэрэгтэй.

2. Хором бүрийг ашигтай өнгөрөөхийг хичээ
Жишээ нь, та хэн нэгнийг хүлээж байгаа ч юм уу, зүгээр л явган зугаалж байхдаа радиогоор хэрэгтэй мэдээлэл сонсон цагийг ашигтай, өгөөжтэй өнгөрөөж болно. Хүн жилд дунджаар 200 гаруй цагийг тээврийн хэрэгсэлд өнгөрөөдөг аж. Энэ их цагийг уншиж, сонсч өөртөө ашигтайгаар өнгөрүүлснээр таньд л тустай.

3. Их тоглож бай
Зарим үед маш энгийн логик тоглоом ч бидний ой санамж, сэтгэн бодоход маш сайн дасгал болж чаддаг. Компьютерийн олон тоглоомууд (мэдээж тохирсон хязгаартай) танин мэдэхүйн чадварыг хөгжүүлдэг. Бүгдийн мэдэх тетрис логик сэтгэлгээ, ой ухааныг хөгжүүлнэ. Эвлүүлдэг тоглоом, үгийн сүлжээ ч мөн адил.

4. Цусны эргэлтээ сайн анхаар
Цусны эргэлт муудах нь оюун ухаан муудах нэг шалтгаан болдог. Хэрвээ та удаан хугацаагаар нэг газар, нэг байрлалд байх шаардлага гарвал аль болохоор олон удаа бага зэргийн завсарлага авч, гар, хөлөө хөдөлгөж байхыг хичээ. Иймэрхүү хөнгөхөн дасгал цусны эргэлтийг сайжруулна.

5. Гадаад хэл сур
Хэрвээ та саруул ухаан, сайн ой санамжаа хадгалж байхыг хүсвэл хөгширсөн ч гэсэн гадаад хэл сурахыг өөрийн хобби, өдөр тутмын хэрэгцээ болго. Хэдий өндөр насыг насалсан ч гадаад хэл сурч эхэлсэн хүний оюун ухаанаа төвлөрүүлэх, аливаа зүйлийг санах чадвар нь нэмэгддэг.

6. Авсан мэдээллээ бусадтай байнга хуваалц
Аливаа зүйлийг өөрийн болгох хамгийн шилдэг арга нь бусдаас сурах. Хэзээ ч хүрсэн амжилтдаа сэтгэл ханаж болохгүй, байнга л өөрийгөө боловсруул. Олж авсан мэдлэгээ тэр даруй бусадтай хуваалцаж бай. Өөртөө болон бусдад дэлхий ертөнцийг нээж өгснөөр та оюун ухаан, ой санамжаа хөгжүүлэх дасгал хийж байна.

7. Зөв унтахад анхаарлаа хандуул
Хүний биеийн болон оюун ухааны чадамж хүний зөв унтаж амрахаас ихээхэн шалтгаалдаг. Байнгын дутуу нойртой явснаас хүний сэтгэн бодох чадвар буурч, ой санамж мууддаг гэдэг нь бүгдэд тодорхой болсон. Архаг нойргүйтэл нь хүний уран бүтээл хийх онгодыг үгүй болгодог. Нойр дутуу хүн энгийн механик ажлаас өөр юу ч хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.

8. Холестириний хэмжээгээ хяна
Хүний бие махбодид холестириний гүйцэтгэх үүрэг асар их. Оюун ухааны чадвар, ой санамж, мэдрэлийн системийн ерөнхий байдал цусан дахь холестиринээс ихээхэн шалтгаална. Холестирин ихэдсэнээс зүрх, судасны систем гэмтэж, энэ нь цусанд нөлөөлж тархины хүчилтөрөгчийн хангамж буурдаг. Үүнээс болж тархины үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис багасч, ой санамж асуудалтай болж, оюун ухаанаа төвлөрүүлэх чадвар буурна.

9. Хоол хүнсэндээ аль болох төмөр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэ
Төмөр тархины үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгч ирэх замыг засч өгдөг. Төмөр дутагдсанаар тархины идэвхийг эрс бууруулдаг аж. Хамгийн сайн төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэвэл тугал, тахиа, хонины шарсан элэг, хонины шарсан бөөр, нунтаг какао, өндөгний шар, хясаа, хушны самар, нэрс, үзэм, тоор, сардин загас, шоколад, шарсан дэгдээхэй, чанасан вандуй, шош гэх мэт орно.

Энэ жагсаалтыг гаргагчид бидэнд оюун ухаанаа хөгжүүлэх гайхамшигтай арга замыг зааж өглөө. Одоо бид энэ бүгдийг "ухаантай" хэрэгжүүлэх л үлдэж байна.

Monday, October 19, 2009

Хүүхдийн арьс улайж, цочрох нь харшил мөн үү

Улайж цочирсон бүхэн харшил байх албагүй. Тэгээд ч хүүхдийн арьс их эмзэг байдаг. Хүүхдийн арьс цочирвол юуны өмнө өмсөж буй хувцас, цагаан хэрэглэлийг нь шалгаарай.

Бага насны хүүхдийн арьс гол төлөв цагаан хэрэглэл, өмссөн хувцаснаасаа цочирдож улайх юмуу, элдэв тууралт гарах нь бий. Хүүхдийн биен дээгүүр улаан толбо туурч гарвал энэ нь ихэнхдээ синтетик эдлэлээс болдог.

Иймд дотуур хувцас болон бүх хувцасыг шалгаж үзэхэд гэмгүй. Ер нь чанартай хүүхдийн хувцас гол төлөв хөвөн даавуугаар хийгдсэн ч байдаг.

Мөн ор хөнжлийн даавуу болон хувцасны материалын будаг мэдрэмтгий арьсанд амархан цочрол өгдөг. Иймээс хүүхэддээ хувцас авахдаа будаг гарч болох эсэхийг шалгаарай.

Угаахад маш их будаг гарч байвал энэ нь хүүхдийн арьсыг ямар ч байдлаар цочирдуулж болно.

Иймд хүүхэддээ хөвөн даавуу материалтай будаг гардаггүй хувцас авч өгөөрэй.

Хэрэв ор хөнжлийн даавуу болон хувцас нь хөвөн даавуун материалтай хэрнээ цочрол аваад байвал угаалгын бодисдоо анхаарах хэрэгтэй.

Угаагч нунтагуудыг дутуу зайлснаас хүүхдийн арьсанд цочрол өгдөг.

Хувцасыг зайлахдаа, зайлах ус руугаа нэг хоолны халбага уксус хийвэл сайн зайлагдана.

Хүүхдийн хувцасыг угаасны дараа гэртээ бус гадаа агаарт хатаа.

Шинэ хувцасыг заавал угааж индүүдэх хэрэгтэй.

Хэрэв хүүхдийн чинь арьс ойр ойрхон цочрол өгөөд байвал долоо хоног бүр усанд булхаж угаа. Дараа нь хүүхдийн тосоор тосолж өг. Хүүхэддээ заавал хүүхдийн саван хэрэглээрэй. Цочрох үедээ арьс хуурайшсан эсэхийг сайтар шалгаж үзээрэй.

жолооч нарт

-Мөстсөн замаар явж байхад машин шарвахад тормоз гишгэж болохгүй. Араа солихгүйгээр хаазаа хасна.
-Машины дугуй хий эргээд байвал араагаа хөнгөрүүлээд үз.
-Ямар ч найдвартай машины цонхыг хааж, асаалттай удаан байлгавал дотор нь байгаа хүн угаартах аюултай. Битүү гаражид энэ боломж хэд дахин өснө.
-Унтахаар бол машинаа унтраа. Дулаан унтах гэж угаартаж үхсэнээс даарч сэрсэн нь дээр. Унтаж буй хүн хорт хийнд угаартвал сэрэхгүйгээр үл барам ухаан алдаж үхдэг.
-Даарч бээрсэн үедээ дулаацах гэж архи бүү уу. Архи хүний судасны ханыг тэлж дулаанаа алдах талбайг ихэсгэдэг. Ингэснээр хэсэг хугацааны дараа ердийнхөөсөө илүү их даарах болно.
-Хурдтай явж байгаад нойтон чийгтэй газар таарах үед дугуй шигдэж жолоо булаах аюултай.
- "Муу" дугуйг ардаа тавьж явж бай. Хурдтай явж байхад урд талын дугуй хагарвал илүү осолтой. -Гар утсаа машинд зориулсан цэнэглэгчийн хамт байнга авч яв.
/ Дизайнер Н.Соёлмаагийн орчуулсан Хүний газар биеэ бодож яваарай номноос/

H1N1 вирүсийн эсрэг вакцины эхний ээлж ирэх сарын 9-нд ирнэ

H1N1 вирүсийн эсрэг вакцины эхний ээлж ирэх сарын 9-нд ирнэ

-Энэхүү вакцин нь Монголын хүн амын 2 хувьд хүрэлцэх хэмжээнийх ажээ-

ДЭМБ-ын ерөнхийлөгч Чанаас Монгол Улсын засгийн газарт хандаж А хүрээний H1N1 вирусийн томуугийн өвчлөлийн эсрэг авах арга хэмжээний талаар ДЭМБ-аас хүсэх ямар тусламж дэмжлэг байна вэ гэсэн албан захидлыг өнгөрсөн долоо хоногийн эхэнд ирүүлжээ. Үүнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэр дор нь хариу илгээж, юуны өмнө хүн амынхаа 10 хувьд хүрэлцэхүйц вакцин нийлүүлж өгөх хүсэлт тавьжээ.

ДЭМБ-ын ерөнхийлөгч Чан энэ хүсэлтийг хүлээн аваад өнгөрсөн долоо хоногийн сүүлд ирүүлсэн захидалдаа “Эхний ээлжинд Монголын хүн амын 2 хувьд хүрэлцэхүйц 130,000 тун вакциныг 2009 оны арванэгдүгээр сарын 9-ны өдөр ачуулахаар боллоо. Энэ бол ДЭМБ-аас дэлхийн улс орнуудад нийлүүлж байгаа анхны вакцин юм. Ингэснээр Монгол Улс энэ вакциныг хүлээн авч байгаа эхний таван орны нэг болж байна” гэж дурдсан байна.

Манай улс А хүрээний N1H1 вирусийн томуугийн өвчлөл бүртгэгдсэн дэлхийн 197 дахь орон боловч энэ өвчний эсрэг вакциныг ДЭМБ-аас анх хүртэж байгаа 5 орны нэг болж байгаа юм.

япон улс

япон улс

зураг

zurag

Sunday, October 18, 2009

Нүдээ хамгаалах арга

Нүд бол хүний сэтгэлийн толь гэдэг. Нүд нь маш эмзэг мэдрэхүйн эрхтэн бөгөөд гадны ямар нэгэн нян вирусээр халдварлагдсан тохиолдолд дотоод бүтэц нь гэмтэхдээ амархан. Энэ нь нүдний харааг муутгаад зогсохгүй цаашлаад системийн өвчин үүсгэж болдог байна. Нас ахихад хүний хараанд өөрчлөлт ордог бөгөөд нүдний өвчлөл үүсэх магадлал өндөртэй болдог. Зарим нүдний эмгэгүүд тийм ч амар эмчлэгддэггүй боловч шинэ мэс заслын аргууд нэвтэрч байгаа нь тухайн өвчний явцыг удаашруулж, хараагаа сайжруулахаар шил зүүж, контакт линз хийж мөн лазерын хагалгаа болон болор шилжүүлэн суулгах хагалгаа ихээр хийлгэдэг болсон байна.

Нүдээ хамгаалж байх 5 зөвлөгөө:
1. Тогтмол хараагаа шалгуулж бай. Хэрвээ таны холын хараа -4-с илүү муу бол жил бүр нүдний эмчид нүдээ үзүүлж байгаарай.
2. Архаг өвчтэй болохоос сэргийлж бай. Жишээ нь:чихрийн шижин өвчин болон артерын даралт ихдэх. Эдгээр өвчний улмаас хараа муудаж болдог.
3. Доорх гэнэтийн шинж илрэхээс үргэлж урьдчилан сэргийлж бай. Нэг нүд гэнэт харах чадвараа алдах, гэрлийг ихээр гялбуулж харах мөн хурц гэрэлд нүд өвдөх зэрэг
4. Хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх
5. Хоол хүнсэндээ витамин А-г ихээр хэрэглэх. Үүнд: лууван, помидор, жүрж болон тарвас

Харааны чадвараа сайжруулах 5 арга:
1. Ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйлийг толгойгоо хөдөлгөн дагуулж харах
2. Найзуудтайгаа тоо юм уу үсгээр дугаарласан бөмбөгийг барьж тоглох. Бaрьж авахаасаа өмнө бөмбөгөн дээр байгаа тоо юмуу үсгийг харж хэлнэ.
3. Өөрийнхөө эргэн тойронд байгаа 10 зүйлийг дарааллаар нь харж тогтоогоод эргээд дарааллаар нь нэрлэх.
4. Өөртөө хамгийн ойр байгаа нэг цэгийг хэдэн секунд хараад тэр чигт байгаа хамгийн алсын цэгийг мөн хэдэн секунд харах. Ингэж хараагаа холдуулж ойртуулж байх нь чухал дасгал болно.
5. Нүдээ зөөлөн аниад аниастай чигээрээ нүдээ 4 зүгт эргүүлэх .

Нүдэнд зориулсан дасгалууд
Нүдний дасгал
Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийснээрээ нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.

Хараа сайжруулах цогц дасгалууд
Компьютерийн өмнө урд удаан суух нь хүний нүдний хараа муудах нэг шалтгаан болдог. Иймд нүдээ хамгаалж, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой зөв шийдэл болно. Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгоод хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Дасгал хийхэд ердөө таван минут л хангалттай

Хараа сайжруулах:
Нүдийг баруун, зүүн, дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна.

Дараа нь
нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих. Цонхон дээр жижиг зураас эсвэл жижигхэн цаас нааж харах гэх мэт хамгийн ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа зүйлс, уул гэх мэт рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

Холын хараа муудахаас сэргийлэх:
Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад дараа урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана. Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэл-дүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг харна. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харсан хэвээрээ гараа буулгаж амьсгаагаа гаргана. Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн.

Нүд ядарсан үед хийх:
Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, толгойныхоо булчингуудыг чангалж 2-3 секунд бариад нүдээ нээнэ. Таван удаа давтана. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа дараалан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.

Нүдний массаж:
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнөөр иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.