Monday, October 19, 2009

H1N1 вирүсийн эсрэг вакцины эхний ээлж ирэх сарын 9-нд ирнэ

H1N1 вирүсийн эсрэг вакцины эхний ээлж ирэх сарын 9-нд ирнэ

-Энэхүү вакцин нь Монголын хүн амын 2 хувьд хүрэлцэх хэмжээнийх ажээ-

ДЭМБ-ын ерөнхийлөгч Чанаас Монгол Улсын засгийн газарт хандаж А хүрээний H1N1 вирусийн томуугийн өвчлөлийн эсрэг авах арга хэмжээний талаар ДЭМБ-аас хүсэх ямар тусламж дэмжлэг байна вэ гэсэн албан захидлыг өнгөрсөн долоо хоногийн эхэнд ирүүлжээ. Үүнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэр дор нь хариу илгээж, юуны өмнө хүн амынхаа 10 хувьд хүрэлцэхүйц вакцин нийлүүлж өгөх хүсэлт тавьжээ.

ДЭМБ-ын ерөнхийлөгч Чан энэ хүсэлтийг хүлээн аваад өнгөрсөн долоо хоногийн сүүлд ирүүлсэн захидалдаа “Эхний ээлжинд Монголын хүн амын 2 хувьд хүрэлцэхүйц 130,000 тун вакциныг 2009 оны арванэгдүгээр сарын 9-ны өдөр ачуулахаар боллоо. Энэ бол ДЭМБ-аас дэлхийн улс орнуудад нийлүүлж байгаа анхны вакцин юм. Ингэснээр Монгол Улс энэ вакциныг хүлээн авч байгаа эхний таван орны нэг болж байна” гэж дурдсан байна.

Манай улс А хүрээний N1H1 вирусийн томуугийн өвчлөл бүртгэгдсэн дэлхийн 197 дахь орон боловч энэ өвчний эсрэг вакциныг ДЭМБ-аас анх хүртэж байгаа 5 орны нэг болж байгаа юм.

No comments:

Post a Comment