Sunday, November 29, 2009

Сайхан хоол идэх сайхан


Тансаг ресторанд орж үнэтэй хоол авж идсэнээс эхнэрээрээ сайхан хоол хийлгээд ч юм уу эр нөхөр, үр хүүхэддээ амтат хоол хийж өгөөд халуун ам бүлээрээ ширээгээ тойроод сууж байвал сайхан шүү дээ. Ямар ч үнэтэй сайхан ресторан хажууд нь юу ч биш санагдах биз ээ. Тэгвэл сайн эзэгтэй нартаа зориулж чинжүүтэй үхрийн махны гуляшийг хэрхэн бэлтгэх талаар зөвлөе.


Орц: /4 Хүний порц/
-Үхрийн гулууз мах 1 кг
-Амтлагч чинжүүний нунтаг 2 хоолны халбага
-Олевийн тос 50мл
-Хэрчсэн сонгино 3 ширхэг
-Сармис 5 хумс
-Хөөлгөгчгүй гурил 2 хоолны халбага
-Лаврын навч 3 ширхэг
-Лаазалсан улаан лооль 600 гр
-Улаан чинжүү 2 ширхэг
-Үхрийн махны шөл 300 мл
-Хар перц, давс
Хийх арга:
Тосоо сайтар халаагаад үхрийн махаа тохиромжтой хэмжээгээр хэрчиж хийгээд бор өнгөтэй болтол нь хуурна. Хуурсны дараагаар тосноос нь шүүж аваад поднос дээр гаргаад тосондоо сонгино, сармисаа хуурч дараа нь махаа нэмж зөөлөн хутгаж өгнө. Энэ үед гурил, амтлагч чинжүүний нунтагаа хийгээд бага зэрэг дэвтээх зорилгоор ямар нэгэн жүүс хийж болно. Буцлаад ирэхээр нь улаан лооль, лаврын навч болон үхрийн махны шөлөө нэмээд зөөлөн гал дээр хоёр цаг орчим жигнэнэ.
Жигнэж байх хугацаанд улаан чинжүүгээ үрнээс нь салгаж шоо хэлбэртэй хэрчиж бэлдээд дээрээс нь хийж 30 минут хэртээ дахин буцалгана. Бэлэн болсон гуляшаа таваглаад бага зэрэг цөцгий, ногооны навчаар хачирлаж талхтай хамт зооглоход тохиромжтой.

No comments:

Post a Comment