
Гоонь эрчүүд гэр орныхоо тохь тух, орчин нөхцөлд ихээхэн анхаарал тавьдаг нь амьдрал дээр нэгэнт нотлогджээ. Тэд хүний сэтгэл татах аятайхан загварын тавилгыг сонгодог гэнэ. Энэ бүхнээс таашаал авснаар гоонь эрчүүд сэтгэлээрээ хөгширдөггүй болох нь нотлогдсон. Гоонь хүмүүсийн хувьд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай гэр орноо өөрт таалагдсанаар тохижуулах нь олон талын эерэг нөлөөтэй байдаг ажээ.
- Гоонь эрийн гэр лүүгээ яарах ганц шалтгаан нь өөрт нь таалагдсан ахуй орчин нь юм.
- Гоонь эрийн гэрт ирсэн зочид тэдний амьдрал ахуйд нь нөлөөлж зөв сонголт хийхэд нь тусалдаг.
- Гоонь эрийн талаар бусдад төрсөн янз бүрийн сэтгэгдлийг гэр орон, ахуй амьдрал нь цайруулдаг болохыг эрдэмтэд нотолжээ.
Ганц, бие хүн сэтгэл санаагаар өөдрөг байх нь чухал!
Эрчүүдийн хувьд авах ганц чанар нь бардсан ихэмсэг зан юм. Гэвч тэд ханьдаа хаягдах юм уу, нас барахад ямар ч арчаагүй өрөвдмөөр байдалд ордог. Ийм зовлонгийн аль нэгийг нь үзсэн хүний сэтгэл санаа тань ямар байх вэ? Эрчүүд сэтгэл санаагаа засах гэж архи хүртэл уудаг. Ингэснээр архичин болохгүй гэсэн баталгаа байхгүй. Хэн ч өөрийгөө архичин болсон гэж боддоггүй. Зовлонгоо мартах гэж шалиг завхай амьдралаар явбал бүр ч хэцүүднэ.
Хамгийн зөв алхам бол ажлаа сайн хийх юм. Ажилдаа зүрх сэтгэлээ өгч таашаал авч амьдарч болно. Ямар нэг юмнаас таашаал авч байгаа бол сэтгэл санаа харьцангуй тогтворжиж ирдэг. Гэхдээ хааяа салхинд гарч зугаацан сэтгэл санаагаа сэргээж явах хэрэгтэй. Харин хэт зугаа цэнгэлд автах хэрэггүй. Сэтгэл санаагаар ямагт өөдрөг бай. Энэ нь ганц бие хүмүүсийг хөгшрүүлэхгүй байх цорын ганц арга юм.
Ганц, бие хүн эрүүл мэнддээ өөрөө анхаарах нь чухал!
Ганц бие хүмүүсийг тохиолдлын хавьтлаас хол хөндий яв гэх нь мэдээж утгагүй. Гэхдээ харилцагч эмэгтэйдээ хичнээн итгэдэг байсан ч бэлгэвч хэрэглээрэй. Бэлгэвчтэй хавьтсан байлаа ч дараа нь заавал бэлэг эрхтнээ угаах хэрэгтэй. Энэ нь бэлэг эрхтнээс элдэв үнэр танар гарах, нөгөө талаар нян бактери үржихээс сэргийлэхэд тустай.
Хэрэв та бүсгүй хүн сард хэдэн хүнтэй унтсан ч бай заавал мазокын шинжилгээ өгч сураарай. Ямар нэг өвчин авсан байлаа гэхэд бэлгийн замын өвчин эхний үедээ бүрэн эмчлэгддэг гэдгийг санахад илүүдэхгүй.
Ер нь л ганц бие хүмүүс биеийн эсэргүүцэл сайжруулах эм бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг заавал авч хэрэглээрэй. Энэ нь амархан ханиад хүрэх, хатгаа тусах, зүрх бөөр чинь өвдөхөөс сэргийлэх болно. Ганц бие хүмүүс гол төлөв гомдомтгой тунимхай байдаг. Тэгвэл хэн нэгнийг анхаарал тавьсангүй гэж гомдоллохынхоо оронд өөрөө өөрийгөө асарч, тогтмол цагт хоол ундаа идэж уун, сайтар амарч байх хэрэгтэй
No comments:
Post a Comment