Saturday, May 8, 2010

Кофе таны дайсан уу, нөхөр үү


Өнөөдөр кофе хэрэглэх талаар хүмүүс хамгийн эсрэг тэсрэг ойлголттой явдаг. Нэг хэсэг нь түүнийг онцгой хор хөнөөлтэй гэж үздэг бол харин нөгөө хэсэг нь ашиг тустайг нь гайхан магтдаг. Хэнийх нь зөв юм бол? Энэн асуудлыг хөндөөд үзье!
Өнөөдөр олон хүн кофены хэрэглээгээ хязгаарлаж зарим нь бүр өөр төрлийн ундаа, цайгаар солих болсон. Кофе эрүүл мэндэд хортой гэсэн ойлголтыг олон жилийн турш авсан хүмүүс ийм сонголт хийх болжээ.
Гэтэл хамгийн сүүлийн судалгаагаар, өдөрт нэг аяга кофе уух нь хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй төдийгүй бүр ашигтай хэмээн гарчээ.
Гэсэн ч кофе ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй гэж бодож бас болохгүй. Кофенд кофейн багагүй хэмжээтэй байдаг. Тиймээс их хэмжээгээр уувал нойргүйдэж, мэдрэлийн цочролд оруулдаг талтай. Мөн кофе нь хүний бие организмаас ашигтай бодисууд тэр дундаа кальцийг ихээр гадагшлуулдаг юм байна.
Кофений эерэг үйлчлэл
Кофе хүний ой тогтоолтыг сайжруулдаг.
Судлаачид кофейн хүний тархины үйл ажиллгагааг сэргээн, түргэн ой тогтоолтыг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон билээ.
Кофе уух нь зуршил биш
Америкийн эрдэмтэд кофег зуршил үүсгэдэггүй хэмээн нотолж байна. Гэхдээ энэ нь та кофег хязгаартай уух үед л ингэж үзэж болох гэнэ.
Танд кофе тохирч буй эсэх нь ууснаас хойш 5 минутын дараа мэдэгдэх юм. Учир нь кофейн амаар дамжин бие организмд очиж буй болохоор цусанд орох хүртлээ тодорхой хугацаа шаардлагатай болдог байна.
Кофейн хавдрын өвчлөлийн эрсдлийг 41% бууруулдаг
Ийм дүгнэлтэд италийн эрдэмтэд хүрсэн ч бүрэн нотлогдоогүй байгаа гэнэ. Тэдний дүгнэлтийг америкийн Колумбын их сургуулийн эрдэмтэд үгүйсгэж байгаа юм.
Кофений сөрөг үйлчлэл
Вений судас нарийсдаг
Кофейн нь хүний тархи болон зүрх, уушиг орчмын венийн судсыг нарийсгадаг тул зарим хүмүүст толгой өвдөх, дотор муухайрч эвгүйрэх үйлчлэл үзүүлдэг байна.
Цусны даралт ихэсдэг
Кофейн богино хугацаанд хүний цусны даралтыг нэмэгдүүлдэг байна. Кофе уусны дараа зүгээр шатаар өхсөхөд л энэ байдал мэдрэгдэнэ. Гэхдээ кофе архаг даралт нэмэгдэх өвчнийг үүсгэдэггүй гэдгийг бас анхаарах хэрэгтэй.
Зүрхний хэмнэлийг алдагдуулна
Америкийн Зүрхний эрүүл мэндийн Ассоциацаас кофейн агуулдаг кофе, цай, шоколад болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхэд зүрхний хэмнэл алдагддаг болохыг анхааруулжээ.

No comments:

Post a Comment