Saturday, May 8, 2010

“Robot Land” удахгүй олныг алмайруулах гэнэ


Техник технологи өндөр төвшинд хөгжиж буй өнөө үед нэлээд олон тохиолдолд хүний хийх ажлыг робот орлох болсон билээ. Тэгвэл хүний оюун ухаан, ур чадвараар бүтсэн роботуудын цогцолбор гэж болох “Robot Land”-ыг өдгөө Өмнөд Солонгосын Инчён хотод барьж байна. 600 сая ам.доллараар төсөвлөгдсөн роботын ертөнц нь Робот усан парк, Робот тулааны цэнгэлдэх, Робот цэцгэн арал, Роботын музей, Робот хөгжүүлэх төв зэргийг багтаасан бүхэл бүтэн шинэ ертөнц байх бөгөөд яг л харь гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх гэнэ. “Robot Land” эхний байдлаар 2012 онд нээлтээ хийх ба 2013 оны сүүлчээр бүрэн хэмжээгээр ашиглалтад орох ажээ.

No comments:

Post a Comment