Wednesday, May 5, 2010

Дэлхий нарнаас холдсоноор улирал солигддог гэдэг- худлаа

Дэлхийн нарыг тойрсон тойрог замын хэмжээний өөрчлөлт дэлхийн агаарын хэмд төдийлөн нөлөө үзүүлдэггүй. Учир нь дэлхийн хөдөлгөөн нь тэнхлэгийн байрлалаас хамаардаг. Энгийн мөртлөө ойлгоход бас хэцүү эд юм.


Зажилдаг резин ходоодонд долоон жил хайлдаггүй гэдэг - худал
Органик хоолыг бодвол бохийг боловсруулах нь мэдээжийн хэрэг удаан байх нь тодорхой. Гэхдээ бидний организмд боловсруулж чадахгүй зүйл гэж бараг байхгүй. Бохь бусад хоолны адил ходоодонд боловсорч, бие организмаас зайлуулагддаг. Бодвол энэ төөрөгдөл томчуудаас л хүүхдүүдэд зориулагдан гарсан байх.
Үс ба хумс үхсэний дараа ч ургадаг-энэ худлаа
Үхлийн дараа хүний биеийн бүх үйл ажиллагаа тэр даруй зогсоно. Үүний тоонд ч үс, хумсны ургалт орно. Энэ төөрөгдөл нь үхлийн дараа бие организм шингэнээ ихээр алдах ба үүнээс үүдэн хумс, үс их болж харагдах хараа зүйн алдаа юм.
Тахианы махны тунгалаг шөлөөр ханиадыг эмчилж болно-бараг үнэн
Яг ийм шөлийг ханиадны эмчилгээ гэж арай ч болохгүй. Гэлээ ч ханиадтай үрсээ тахианы махны тунгалаг шөлөөр эмчлэхээр зүтгэдэг томчуудыг эрдэмтэд дэмжиж байна. Учир нь тахианы махны тунгалаг шөлөнд өвчнийг тараахгүй, үрэвслийн эсрэг бодис байдаг нь тогтоогджээ. Яаж ч бодсон эцэг эхчүүдийн зөв гэдэгт эргэлзэх хэрэггүй л юм байна.

Эвшээх нь “халдвартай”- үнэн ч байж магадгүй
Туршлагаас харахад хэн нэгэн эвшээхэд бусад нь дагалдах “халдвартай” байдаг. Шинжлэх ухааны үүднээс үүнийг зөв гээд хэлэх хэцүү. Харин антропологууд хөршийгөө дуурайн эвшээх рефлекс нь бидэнд мичнээс өвлөгдөн үлдсэн гэж ярьдаг. Шимпанзе эвшээн бие биенээ дооглох нь элбэг харагдана. Тэгэхлээр бидний хэн нэг нь эвшээшнээр нөгөөгөө “дооглож” байгаа хэрэг болж байна.

Аянга нэг газраа дахин буудаггүй-аюултай төөрөгдөл
Үнэн хэрэгтээ энэ нь эсрэгээр байдаг. Аянга өөрийн “сонголттой”. Аянга өндөрлөг газарт буудагийг хэн хүнгүй л мэднэ. Аянга буусан модны дор “нуугдах” нь осолтой. Жишээ татахад Empire State өндөр байшинд жилдээ 25 орчим удаа аянга буудаг байна

No comments:

Post a Comment